Үйл явдал2 мин унших
1990 оны 03-р сарын 04-ний өдөр Ардчиллын төлөөх хүчнүүдийн хамтарсан анхны жагсаал цуглаан болсон

эртээх 1990 оны 02-р сарын 24-ний өдөр түүхэнд томоохон үйл явдал болжээ. Монголын Ардчилсан Холбоо/МоАХ/, Ардчилсан Социалист Хөдөлгөөн/АСХ/, Шинэ Дэвшилт Холбоо/ШДХ/, Монголын Оюутны Холбоо/МОХ/ МУИС-ийн хичээлийн 3-р байранд хамтарсан хуралдаан хийж Ардчилсан Хүчнүүдийн хамтарсан мэдэгдэл гаргажээ.
БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчид, МАХН-ын Төв Хороонд явуулсан хамтарсан мэдэгдэлд дурдахдаа:
Гүнзгий хямралд орсон улс төрийн тогтоцыг үндсээр нь өөрчилж, нийгмийг ардчилахын төлөө тэмцэлд МоАХ, АСХ, ШДХ, МОХ-ны төлөөлөгчдийн анхдугаар хуралд оролцогчид зорилго нэгтэй байгаагаа албан ёсоор мэдэгдэж дараах шаардлагуудыг БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчид, МАХН-ын Төв Хороонд тавьж байна.
1990 оны 03-р сарын 04-ний өдөр Ардчиллын төлөөх хүчнүүдийн хамтарсан анхны жагсаал цуглаан Ялалтын талбайд болжээ. Жагсагчид Ялалтын талбайгаас Төрийн ордны гадна ирж дээр дурдсан дөрвөн шаардлага бүхий мэдэгдлийг авахыг шаардахад АИХ-ын Тэргүүлэгч Б.Лувсанцэрэн гарч ирж мэдэгдлийг авав хэмээн түүхийн хуудаснаа тэмдэглэн үлдээжээ. Энэ өдрийн Ардчиллын төлөөх хүчнүүдийн хамтарсан анхны цуглаан нь Ардчилсан Хувьсгалын түүхэнд тодоор үлдсэн тэмдэглэлт өдөр билээ.

- МАХН-ын Төв Хорооны 3-р хорооны Онц Их Хурлыг 1990 оны 3-р сард зарлан хуралдуулж МАХН-ын ТХ-ны бүрэлдэхүүнийг өөрчилж, намын үйл ажиллагааг ардын төрөөс тусгаарлах.
- Улс төрийн бүх хүчнийг тэгш эрхтэйгээр оролцуулан Ардын түр хурал /АТХ/-ыг 1990 оны 3-р сард багтааж байгуулах. АТХ нь БНМАУ-ын ҮНДСЭН ХУУЛЬ, төрийн СОНГУУЛИЙН ХУУЛийг боловсруулан баталж, ардын шинэ төрийг ардчилсан сонгуулиар байгуулаад огцрох.
- Дээрх асуудлыг шийдвэрлэх явцад эх орны тусгаар тогтнол, улс үндэстний эв нэгдэл, ард түмний аюулгүй байдал ямар нэгэн хэлбэрээр хөсөрдөх ёсгүй.
- Энэхүү мэдэгдлийн албан ёсны хариуг 1990 оны 3-р сарын 7-ны дотор радио, телевизээр өгөх. Хариу өгөх цагаа нийтэд “урьдчилан мэдэгдэх” гэжээ.
1990 оны 03-р сарын 04-ний өдөр Ардчиллын төлөөх хүчнүүдийн хамтарсан анхны жагсаал цуглаан Ялалтын талбайд болжээ. Жагсагчид Ялалтын талбайгаас Төрийн ордны гадна ирж дээр дурдсан дөрвөн шаардлага бүхий мэдэгдлийг авахыг шаардахад АИХ-ын Тэргүүлэгч Б.Лувсанцэрэн гарч ирж мэдэгдлийг авав хэмээн түүхийн хуудаснаа тэмдэглэн үлдээжээ. Энэ өдрийн Ардчиллын төлөөх хүчнүүдийн хамтарсан анхны цуглаан нь Ардчилсан Хувьсгалын түүхэнд тодоор үлдсэн тэмдэглэлт өдөр билээ.
Сэтгүүлч ts8060