Үйл явдал1 мин унших

УИХ 73 эмэгтэй, гурван эрэгтэй гишүүнтэй чуулна

УИХ 73 эмэгтэй, гурван эрэгтэй гишүүнтэй чуулна
Өчигдөр төрийн ордонд болсон “Хууль тогтоох дээд байгууллагад эмэгтэйчүүдийн оролцоо” чуулганы үеэр МАСЭХ-ны тэргүүн Д.Алтай “нэг нууц” задалсан юм. Тус холбоо Ф.Эбертийн сангийн дэмжлэгтэйгээр МАХН, АН, ИЗН-ын. эмэгтэйчүүд хамтран удахгүй “Парламент ба эмэгтэйчүүд” нэртэй  нэг өдрийн УИХ-ын чуулган зохион байгуулж, тоглох болсноо мэдэгдлээ.

Ингэхдээ одоогийн УИХ дахь хүйсийн харилцааны эсрэг буюу 73 эмэгтэй, гурван эрэгтэй гишүүнтэй УИХ-ын нэг өдрийн үйл ажиллагаанд “тоглох” аж. УИХ-ын чуулган адил, бүлэг, байнгын хороод бүгд хуралдах гэнэ.

Сэтгүүлч ts8060