Үйл явдал1 мин унших
Оторлож байгаа малчидтай зөвхөн утсаар холбоо барьж байна

Ихэнх нутагт энэ жил өвөлжилт хүндэрснээр ихэнх малчид отроор яваа. Тэдэнтэй орон нутгийн удирдлага нь зөвхөн гар утсаар л холбоо барьцгааж байна. Наад зах нь өвс, тэжээл хүртэхээс аваад хүүхдийн мөнгө, "Хүний хөгжил сан"-гаас олгож буй 70 мянган төгрөгөө авах зэрэгт малчид төвтэйгөө зөвхөн утсаар л холбоо барьж байна. Хавар цаг агаар улам хүндэрвэл яах вэ гэдэг бас л тэдний хувьд бэрхшээлтэй болчихоод байна.
Сэтгүүлч ts8060
