Байр суурь1 мин унших

Х.Булгантуяа: МБСҮТ-ийн суралцагчдын тэтгэлгийг зогсоосон гэдэг нь ХУДАЛ мэдээлэл

Х.Булгантуяа: МБСҮТ-ийн суралцагчдын тэтгэлгийг зогсоосон гэдэг нь ХУДАЛ мэдээлэл

Монгол Улсын хувьд жил жилийн төлөвлөгөөнд ерөнхийдөө 20000 орчим суралцагчийг шинээр элсүүлдэг. Энэ хэрээрээ жилдээ 20000 суралцагч МСҮТ-ийг төгсдөг. Өнгөрсөн жилийн тухайд 19,900 хүүхэд төгссөн. Харин энэ жилийн тухайд элсэлтээ нэмэгдүүлэх зорилго тавиад байна. БШУЯ-ны тооцооллоор 28-29 мянган хүүхэд элсүүлэхээр төлөвлөөд бүргэл явагдаж байгаа аж.

Сүүлийн үед Цахим орчинд ХНХ-ын сайд Х.Булгантуяа МБСҮТ-д суралцагч хүүхдүүдийн тэтгэлийг цуцалсан гэх мэдээлэл тархаад буй. Энэ талаар ХНХ-ын сайд Х.Булгантуяа өөрийн цахим хуудаснаа тайлбар мэдээлэл хийжээ.

Тэрбээр "Мэргэжлийн боловсрол сургалтын төвд суралцагчдын тэтгэлгийг зогсоосон гэдэг нь худал мэдээлэл. Суралцагчид тэтгэлгээ авч байгаа. 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Боловсрол шинжлэх ухааны яам мэргэжлийн боловсролын салбарыг албан ёсоор хариуцах болсон" хэмээжээ.

Эх сурвалж:

Ubn.mn

Мэргэжлийн боловсролын асуудалХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2022
  3. 2021

Дата архиваас

  1. 2021
  2. 2020
  3. 2019
  4. 2018
  5. 2014
  6. 2013
  7. 2012