Үйл явдал1 мин унших

“Цэвэр орчин, эрүүл амьдрал” илтгэлийн уралдаан болно

“Цэвэр орчин, эрүүл амьдрал” илтгэлийн уралдаан болно
Оюутан залуусын дунд “Цэвэр орчин, эрүүл амьдрал” илтгэлийн уралдаан зарлалаа. Уралдааныг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Монголын оюутны холбоо хамтран Улаанбаатар хотын хөрс, ус, агаарын бохирдлыг бууруулахад оюутан залуусын санал санаачлагыг дэмжих,  үүнд оюутны оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулахаар болжээ.

Уралдаанд оролцох хүсэлтэй оюутнуудын илтгэлийг дөрөвдүгээр сарын 23 хүртэл “Хангарьд” ордонд хүлээн авна.  Уралдаан хоёр үе шаттай явагдах бөгөөд эхний шатанд шалгарсан 20 оюутны эссэг дараагийн шатанд хэлэлцүүлж шилдгийг тодруулна.

Сэтгүүлч ts8060