Үйл явдал1 мин унших

Д.Хаянхярваа гишүүний санаачлагаар “4Х” клуб байгуулагджээ

Д.Хаянхярваа гишүүний санаачлагаар “4Х” клуб байгуулагджээ
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн санаачилгаар Дархан-Уул аймагт “Хурд, Хүч, Хөдөлгөөн, Хөгжил” буюу “4Х” клуб байгуулагдан, үйл ажиллагаагаа явуулж эхлээд байгаа аж.  Мэдлэг мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа залуучуудыг хурдтай, хүчтэй, хөдөлгөөнтэй байж улс эх орныхоо хөгжлийг түргэтгэх хүндтэй үүргийг хүлээж буй гэдгийг ойлгуулах, хурд хүчээ уралдуулан Монгол улсын хөгжил дэвшилд өөрийн хувь нэмрээ оруулах чин хүсэлтэй сэтгэл зүтгэлээрээ эвлэлдэн нэгдсэн залуу үеийнхнийг нэгдэн нягтруулах зорилгоор энэ клубийг санаачилжээ. Клубийн гишүүд анхны ажлаа өсвөр үеийнхэн рүү хандуулж байгаа бөгөөд тэднийг мэргэжлээ зөв сонгоход нь туслахаар нийслэлээс нэр хүнд бүхий эрдэмтэн мэргэд, улс төрч, эдийн засагчдыг нутагтаа урьж лекц уншуулахаар төлөвлөөд байгаа гэнэ.

Сэтгүүлч ts8060