Үйл явдал1 мин унших

Хаврын чуулган 10 цагт эхэлнэ

Хаврын чуулган 10 цагт эхэлнэ
Улсын Их Хурлын 2010 оны хаврын ээлжит чуулган дөрөвдүгээр сарын 5-ны даваа гаригийн 10.00 цагт эхэлнэ.
Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы ажиллагааг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл нээж үг хэлнэ.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулганы нээлтийн ажиллагаанд оролцож үг хэлнэ.
Чуулганы нээлтийн ажиллагааны дараа УИХ дахь МАХН, АН-ын бүлгүүд, үдээс хойш зарим ажлын хэсгүүд хуралдах юм  гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Сэтгүүлч ts8060