Үйл явдал1 мин унших
УИХ-ын гишүүдийн 70-н ажилдаа оржээ

Өчигдөр УИХ-ын ээлжит хаврын чуулган нээлтээ хийсэн билээ. УИХ-ын чуулган байнгын хорооны хуралдаан зохион байгуулах албанаас өчигдрийн гаргасан мэдээллээр 69 гишүүн бүрэн ажилдаа ороод байна. Таван гишүүн гадаадад, нэг гишүүн өвчтэй байна. Тодоруулбал, УИХ-ын даргын захирамжаар Э.Бат-Үүл АНУ-д, Х.Наранхүү Японд, Засгийн газрын шийдвэрээр Л.Болд Пакистанд, Хүлээн авч болон хувийн зардлаар Д.Одхүү Англи, Д.Энхбат Сингапурт байгаа аж. Харин АН-ын дарга Н.Алтанхуяг өвчтэй байгаа аж.
Сэтгүүлч ts8060
