Үйл явдал1 мин унших

10-ны өдөр төв замын хөдөлгөөнийг түр зогсооно

10-ны өдөр төв замын хөдөлгөөнийг түр зогсооно
Ирэх бямба гариг буюу энэ сарын 10-ны өдөр нийслэлийн хэмжээнд “Автомашингүй өдөр” зохион байгуулах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа. Дэлхийн эрүүл мэндийн өдрийг тохиолдуулан “Мянган хот-мянган амьдрал. Хотжилтын эрүүл мэндийн асуудал” уриан дор зохион байгуулах энэ ажил нь автомашины хэрэглээ болон агаарын бохирдлыг багасгах, хүн амын эрүүл аж төрөх орчин нөхцлийг бүрдүүлэх юм.

Сэтгүүлч ts8060