Үйл явдал1 мин унших

Өнөөдрийн УИХ-ын чуулган хойшлогдлоо

Өнөөдрийн УИХ-ын чуулган хойшлогдлоо
Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулган маргааш болж хойшлогдлоо. Учир нь МАХН-ын бага хурал төрийн ордонд болж байгаа. МАХН-аас УИХ-д сонгогдсон гишүүд бүгд бага хурлын гишүүн байдаг учир бага хуралд оролцож байгаа юм. УИХ-дах МАХН-ын бүлгийн дарга Л.Лүндээжанцан энэ байдлыг харгалзан чууулганаас завсарлага өгнө үү хэмээн УИХ-ын дарга Д.Дэмбэрэлээс хүссэн байна. Энэхүү хүсэлтийг УИХ-ын дарга хүлээн авч, чуулганаар өнөөдөр хэлэлцэх байсан асуудлууд маргааш болж хойшлогдлоо.

Сэтгүүлч ts8060