Үйл явдал1 мин унших

“Автомашингүй өдөр” тодорхойгүй хугацаагаар хойшиллоо

“Автомашингүй өдөр” тодорхойгүй хугацаагаар хойшиллоо
Дэлхийн эрүүл мэндийн өдрийг тохиолдуулан ирэх бямба гариг буюу энэ сарын 10-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөсөн “Автомашингүй өдөр” тодорхой шалтгааны улмаас тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Автомашины хэрэглээ болон агаарын бохирдлыг багасгах, хүн амын эрүүл аж төрөх орчин нөхцлийг бүрдүүлэн идэвхитэй хөдөлгөөнийг дэмжиж, нийслэлийн хүн амын бие бялдрыг чийрэгжүүлэх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн амгалан тайван амрах нөхцлийг бүрдүүлэх гол зорилготой энэ ажлыг “Мянган хот-мянган амьдрал. Хотжилтын эрүүл мэндийн асуудал” уриан дор зохиохоор төлөвлөж байсан юм.

Сэтгүүлч ts8060