Өнгөрсөн 30 жилийн хугацаанд хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр эрх зүйн хийгээд соёлын шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлж ирсэн ч хүний эрх зөрчигдөх тохиолдол гарсаар байгаа гээд “Хүний эрхийн олон улсын индексээр Монгол Улс 165 орноос 51 дүгээрт эрэмбэлэгдэж байна” гэлээ.
Үргэлжлүүлэн тэрбээр “Өнөөдөр зөвхөн гурван зүйлийг дурдъя. Нэгдүгээрт, Улсын Их Хурал анх удаа өөрийн эрхээс татгалзаж, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдийг иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод зарлаж, сонгон шалгаруулж, томилдог болсон. Гишүүдийн тоог ч нэмэгдүүлсэн. Эдгээрийн гол зорилго нь хүний эрхийн зөрчил гарч байгаа газар бүр хүрч, илрүүлж, иргэдийн дуу хоолой болж ажилладаг байгууллагыг төлөвшүүлэх юм. Гэтэл сүүлийн үед хүүхдийн эрх, хүний эрхийн зөрчлүүд шил дараалан гарах боллоо. Аливаа асуудлыг үүссэн хойно нь биш, үүсэхээс нь өмнө сануулдаг, сэргийлдэг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссыг төлөвшүүлж ажиллах үүрэг, чиглэл өгсөн байдаг. Хоёрдугаарт, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчлэлээр Комиссын гишүүний шаардлага, зөвлөмж заавал биелдэг байх зохицуулалттай болсон. Өнгөрсөн хугацаанд Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг үл ойшоодог талаар шүүмжлэл гарсаар байсныг Улсын Их Хурал шийдвэрлэсэн.
Ийнхүү Улсын Их Хурлын дарга, хүний эрхийн асуудлыг бүхний түрүүнд тавьж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахыг хууль хэрэгжүүлдэг бүх байгууллагад сануулж, энэ чиглэлээр гаргасан хууль тогтоомжоо хэрэгжүүлэхэд Хүний эрхийн Үндэсний Комисс манлайлж ажиллах ёстойг сануулаад, шаардлагатай бол удирдлагаа өөрчлөх, Хууль зүйн байнгын хороо болон Хүний эрхийн дэд хороо энэ чиглэлээр ажиллахыг чиглэл болгов.
Тухайлбал, төслийн 2 дугаар зүйлд “Энэ хууль албаны нохойтой холбоотой харилцаанд хамаарахгүй.” гэсэн 2.3 дахь хэсэг, мөн төслийн 3 дугаар зүйлд “нохой, муур үржүүлэх” гэж нохой, муурыг нэг болон түүнээс дээш удаа үржүүлэхийг”, “нохой, муурын нэгдсэн бүртгэл гэж нохой, муурын асран хамгаалагч, нохой, муур үржүүлэгч болон түр байрлуулан асрамжлах газрын эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой бүртгэлийн үйл ажиллагааг”, “Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж” гэж гэрийн тэжээвэр амьтанд урьдчилан сэргийлэх арга хэмжээ, оношилгоо, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, нохой, мууранд үржил хязгаарлах мэс ажилбар хийх, бичил чип суулгах, шаардлагатай тохиолдолд унтуулах үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан нэгжийг” гэсэн агуулгатай 3.1.8, 3.1.9, 3.1.10 дахь заалт нэмэхийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн төслийн 6 дугаар зүйлд “Иргэн гэрийн тэжээвэр амьтны талаарх ойлголт авах зорилгоор сайн дураараа асран хамгаалагчийн сургалтад хамрагдаж болно” гэсэн 6.3 дахь хэсэг, 7 дугаар зүйлд “Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж нь хот, сууринаас бусад газарт энэ хуулийн 7.3-т заасан агуулга бүхий зөвлөмж, мэдээллийг өгнө” гэсэн агуулгатай 7.4 дэх хэсэг тус тус нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.
Төслийн 10 дугаар зүйлд “Энэ хуулийн 40.1.4-т заасан нохой, муурын нэгдсэн бүртгэлийн сан бүрдүүлэх, бүртгэл хөтлөх журамд бичил чип суулгасан нохой, муурын асран хамгаалагчийн бүртгэл, нохой, муур үржүүлэгч болон түр байрлуулан асрамжлах газрын бүртгэл, нохой, муурын асран хамгаалагчийн сургалт явуулах хуулийн этгээдийн бүртгэл, алдагдсан нохой, муурын бүртгэл зэрэг асуудлыг тусгах” гэсэн агуулгатай 10.7 дахь хэсэг, “Баг, хорооны Засаг дарга, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага, мал эмнэлгийн үйлчилгээний нэгж нь бичил чип унших төхөөрөмжтэй байна” гэсэн 10.8 дахь хэсэг нэмэх саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.
Ингээд Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв.
Эх сурвалж: