Үйл явдал4 мин унших
УИХ-ын гишүүн С.Бямбацогт Засгийн газарт асуулга тавьснаар 240 мянгын үнэтэй антений 10 дахин буулгаж чаджээ

УИХ-ын гишүүн Ч.Улаан, Э.Бат-Үүл, С.Бямбацогт нар энэ сарын 27-ноос орон нутагт ТВ-ийн бүх суваг үзэх боломжгүй болж байгаа талаар cэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Манай орны хөдөө орон нутгийн иргэд, малчид телевизийн дөрвөн сувгийн нэвтрүүлгийг үзэж байсан бол энэ оны 3 дугаар сарын 1-нээс эхлэн төлбөртэй үзэх болсон нь хөдөөгийн иргэдийн зүгээс эсэргүүцэл, бухимдал дагуулаад байгаа талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт хэвлэлийн бага хурлын эхэнд мэдээллээ. Иргэдийн мэдээлж байгаагаар одоо хэрэглэж байгаа тавгийн антени хэрэглэгдэхгүй болж 200 гаруй мянган төгрөгөөр шинэ антенн худалдаж авах шаардлага гарч байгаа юм. Сар бүр 4500 төгрөг төлж, шинээр тавигдах антеннаар нэвтрүүлэг үзэх болж байна. Иргэд энэ талаар мэдээлэл авахыг шаардсаны дагуу С.Бямбацогт гишүүн Монгол Улсын Ерөнхий сайдад хандан асуулга тавьсан байна.
Монгол Улсын 171 мянга орчим малчин өрх болон 330 гаруй сумдын төвд амьдарч буй 80 гаруй айл өрхөд одоо хэрэглэж байгаа тавгын антенныг ашиглан МҮОНТВ-ийг үнэ төлбөргүй, бусад телевизийг харьцангуй хямд үнээр үзүүлэх боломжтой эсэх болон хэд хэдэн чиглэлээр асуулга тавьжээ. Асуулгын хариуд тодорхой асуудал шийдэгдсэн байна. 240 мянган төгрөгөөр шинэ тавгийн антенн худалдаж авч хуучныг нь хэрэгцээнээс гаргах байсан бол одоогиййн байдлаар 240 мянган төгрөгөөр антенн худалдаж авахын оронд 24500 төгрөгөөр дуранг тавагны хамт солихоор болж, хямд төсрөөр шийдвэрлэхээр болсон. Сар бүрийн хураамжийг төлөх байсан бол 10 хүртэл сувгийг үнэгүй үзэхээр тогтлоо гэсэн хариултыг эрхэм гишүүнд ирүүлснийг дуулгалаа. Одоогийн байдлаар 30 мянган өрх айл 240 мянгын антенн худалдаад авсан байгаа аж.
Шинэ антенн худалдаж аваагүй айл өрх энэ сарын 27-ноос ямар ч мэдээлэлгүй харанхуй болох нь ээ. Үүн дээр зохих арга хэмжээ авах ёстой. МХХЗХ яагаад арга хэмжээ авахгүй байна вэ гэж С.Бямбацогт гишүүн хуралд оролцож байгаа тус хорооны дарга Б. Болдбаатараас тодруулж, үнэн бодит мэдээллийг хүргэх үүднээс уг мэдээллийг хийж байгаагаа дурдлаа.УИХ-ын гишүүн Ч.Улаан хөдөөгийн иргэдэд мэдээллийг өргөн хүрээтэй хүргэх зорилгоор Засгийн газраас 2008 онд тендер зарлаж, сонгон шалгаруулалтаар уг ажлыг эхлүүлсэн байгаа. Зорилго нь хөдөө орон нутагт 6-10 сувгийг үзэх боломжийг бүрдүүлэх. Энэ ажлыг гүйцэтгэхдээ цаг хугацааны хувьд харилцэн уялдаа муутай, орон нутагт зохион байгуулж буй ажлын арга барил жигд бишээс болж хөдөөгийн хөдөлмөрчдийн дунд гайхсан, эргэлзсэн, бухимдсан уур амьсгал давамгайлсан байгаа. Энэ ажлыг түргэн хугацаанд чанартай гүйцэтгэхдээ 10 сувгийг үнэ төлбөргүй үзэх боломж бүрдүүлэх санал хүсэлтийг хөдөөгийн иргэдээс байнга тавьж байгаа. Энэ сарын 27-ноос хойш мэдээллийн хоосон зай, ан цав гаргахгүй байх ямар боломж байгааг ярилцах хэрэгтэй байгааг хэллээ.МХХЗХ-ны дарга Б.Болдбаатар УИХ-ын гишүүн С.Бямбацогтын асуулгын талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, ажлын хэсэг байгуулан ажилласан.
2010 оны 5 дугаар сарын 27-ноос хойш хуучин ашиглаж байсан СИ зурвасын том оврын антени ашиглалтаас гарч, оронд нь жижиг хэмжээний КЮ зурвасын антени ашиглах шийдвэрийг 2008 оны 3 дугаар сард Засгийн газрын тогтоолоор гаргасан. Хэрэгжүүлэх ажлын явцад гарч байгаа хүндрэлүүд байна. 1-2 дугаар сард 240 орчим мянган төгрөгөөр, зарим газар 280 мянган төгрөгөөр ч иж бүрдлийг борлуулсан асуудал гарсан. Энэ асуудлыг шийдвэрлэхээр ажилласны үр дүнд тухайн хүлээн авагчийг солих шаардлаггүйгээр зөвхөн таваг, чиглүүлэгч хоёрыг сольсноор 24500 төгрөгөөр антенн худалдан авах боломжтой болсон. Энэ нь зах дээр 20 орчим мянган төгрөгөөр борлуулж байгаа. Харин 24500 төгрөгийн үнэтэй, илүү стандарт шаардлага, үзүүлэлт хангасан тоног төхөөрөмжийг санал болгосон. Өнөөдөр 170 гаруй мянган өрхийн 90 орчим мянган малчин өрх телевизийн антенн хүлээн авагчтай. Одоогийн байдлаар 34 орчим хувь шинэ тоног төхөөрөмжөөр хангагдаад, 60-аад мянган малчин өрхийг шинэ антеннаар хангах асуудал яригдаж байна. Үүнийг шийдэхийн тулд Засгийн газрын хуралдаанд төсвийн тодотголд тодорхой төсөв суулгаж шийдвэрлэх санал тавьж байсан ч зардал нэлээд танагдсан учир төсөвт суулгах шаардлаггүй гэж үзсэн.
Шинэ системд шилжсэнээр аймагт 8 суваг, суманд 6 суваг үзэх боломжтой болох юм гэлээ. УИХ-ын гишүүн Бямбацогт хэлэхдээ 240 мянга байсан антенн 24500 болж 10 дахин буулаа гэж байна. 24500-аар ч худалдаж авна гэхээр хүн бүрт тэр боломж нь алга. Шинэ антенныг 30 хувь нь 240 мянгаар худалдаад авсан хохирлыг хэн хариуцах вэ?
Цаана нь антенн хэрэглэдэг хот, хөдөөгийн нийт 200 мянга орчим хэрэглэгчээс 50 орчим тэрбум төгрөгийн зардал гарахаар байсан бол одоо хямдарч, боломжийн болж байгаа. Өнөөдөр ийм боломж байхад боломжоо ашиглаж шахахгүй байгаад хамаг асуудал оршиж байна. Бас дээр нь хэлэхэд хөдөө орон нутгийн иргэд 24500 төгрөгөөр тавгийн антенн худалдаж авахгүй бол мэдээллээс хоцрох нь байна шүү гэдгийг мэдээсэй гэсэндээ энэ мэдээллийг хийж байгаа. Хариуцаж байгаа байгууллага ч үүнд анхаарал хандуулж, шуурхай ажиллах шаардлага байна гэлээ.

Сэтгүүлч ts8060