Үйл явдал1 мин унших
МИАТ ХК-д үүссэн нөхцөл байдлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ

Ерөнхий сайд С.Батболд МИАТ ХК-ийн үйл ажиллагаатай холбогдон үүссэн нөхцөл байдалтай өчигдөр шуурхай танилцаад уг асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх шийдвэр гаргалаа. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар МИАТ ХК-д үүссэн нөхцөл байдлыг авч хэлэлцэн үйл ажиллагааг нь хэвийн болгож нислэгүүдийг эхлүүлэх, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох, хохирлыг тогтоож олон нийтэд мэдээлэхийг Ерөнхий сайд холбогдох хүмүүст үүрэг болголгосон байна.
Сэтгүүлч ts8060
