Үйл явдал1 мин унших
Ц.Батбаяр, Н.Батбаяр нарын хуулийн төслийг дэмжсэнгүй

Өчигдөр Засгийн газрын хуралдаанаас УИХ-ын гишүүдийн санал авхаар хүргүүлсэн хоёр ч хуулийн төслийг дэмжих боломжгүй гэсэн хариу өгсөн байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Батбаярын санаачлан боловсруулсан “Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төслийг хэлэлцээд дэмжих боломжгүй , УИХ-ын гишүүн Н.Батбаярын санаачлан боловсруулсан “Монгол Улсын хуулиудын ангилал, бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд дэмжих боломжгүй гэжээ.
Сэтгүүлч ts8060
