Үйл явдал1 мин унших

УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд шилжүүлжээ

УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд шилжүүлжээ

Өчигдөр хаалтаа хийхээр төлөвлөсөн УИХ-ын чуулган АТГ-ын дарга, дэд дарга нарыг албан тушаалаас нь түтгэлзүүлэх асуудлын  “гацаанаас” болж хуралдаж амжаагүй билээ. Харин өчигдөр хаалттай хуралдсан Хуульзүйн байнгын хорооноос АТГ-ын дарга нарын асуудлыг УИХ-ын тусгай  хяналтын дэд хороогоор хэлэлцүүлж, санал дүгнэлтийг авахаар хүргүүлэх шийдвэр гаргасан байна. Ингэснээр өнөөдөр УИХ-ын чуулган хаалтаа хийх ажээ. Харин АТГ-ын дарга нарын асуудлыг ээлжит бус чуулган зарлаж эцэслэн шийдвэрлэж боломжтой хэмээн  ХЗБХ-ын дарга Б.Бат-Эрдэнэ мэдэгдсэн  юм.

О.Батзаяа

Сэтгүүлч ts8060