Монгол Ардын Нам, Ардчилсан Нам, ХҮН Нам, Үндэсний эвсэл, Иргэний Зориг Ногоон Намын төлөөлөл шинэ парламентын 126 гишүүнийг бүрдүүлж байна. Энэ дунд улс төрөөс бараг мартагдах шахсан нэгэн улс төрийн хүчин бол ИЗНН.
ИЗНН 2023 онд X Их хурлаа хийж, намын даргаараа УИХ-ын гишүүн асан Батын Батбаатарыг сонгосон. 2012 оноос хойш өнөөг хүртэл УИХ-д төлөөлөлгүй байсан тус нам 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн өмнөхөн одоогийн бүтэц, удирдлагатай болж, улс төрийн туршлагатай удирдагчийн тактикаар амжилттай ажиллаж, ялалтад хүрч чадсан.
ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн Б.Батбаатар нь Эрхзүйч мэргэжилтэй, улс төрийн угшил нь Ардчилсан нам. Тэрээр 2004-2008 онд тус намаас нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан. Тухайн үед парламентад суудал авсан улс төрийн хүчнүүдэд нэгдэн зохицож, хамтран эвсэж төр, засгаа бүрдүүлэн ажиллах итгэлийг сонгогчид хүлээлгэсэн өвөрмөц бүрэлдэхүүнтэй парламент байсан. Засгийн газрын хувьд ч хамтарсан Засгийн газраа байгуулан ажилласан түүхтэй. Өнөөгийн парламент, Засгийн газрын түвшинд ч энэ түүх давтагдаж байна.
Эдүгээ манай улсад сөрөг хүчний дуу хоолой үгүйлэгдэж байгаа энэ үед ИЗНН хүчтэй сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж, иргэн олон нийтийн эрх ашгийг хамгаалж ажиллах бүрэн чадамжтай улс төрийн хүчин гэдгээ харуулж байна.
ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн Б.Батбаатар ээлжит бус чуулган дуусч ээлжит чуулган эхлэхээс өмнө орон нутгийн сонгуулийн их ажилд намын гишүүдээ манлайлан удирдаж, завгүй явна.
Эх сурвалж: