Үйл явдал1 мин унших

Дундговийг сурталчилсан цогцолбортой боллоо

Дундговийг сурталчилсан цогцолбортой боллоо

Дундговь  аймгийн Засаг даргын Там­гын  газрын  төв талбайд “Айраг” сэдэвт  мо­­ну­ментал  баримлуудын  цогцолбор та­вигдлаа. Энд унагаа барьж байгаа, цацал өргөх, үрс хийх, айргаа бүлэх, хуруу гар­гах, дэм­бээ­дэх, боржигон найр, унага урал­­­дуулах, тамгалах гэхчлэн ард түмний зан үйлийг харуулсан 12 баримал байна. Эд­гээр баримал Дундговь аймгийн үндсэн брэнд болох монгол айргийг сурталчилсан агуулгатай юм.  Харин  унага  тамгалах ёс харуулсан ба­­римал нь аймгийн одоогийн засаг дарга Ш.Төрбатын  дээдсийн  үе дамжсан “Зуузай” тамгыг  дүрсэлс­нийг орон нутгийнхан эерэг, сөрөг янз бүрээр л хүлээж авсан.  Монгол айрагны гайхамшгийг сур­тал­­чилсан уламжлалт баяр тус айм­гийн бай­галийн  үзэсгэлэнт Бага  газрын  чулуунд  дө­рөв дэх жилдээ болж  байгаа нь энэ цогцолборыг бай­гуулах нэг сэдэл юм.

С.ПҮРЭВСҮРЭН (Дундговь) /Нийгмийн толь /

Сэтгүүлч ts8060