Үйл явдал1 мин унших

Монголд төмөр зам тавихаар таван улс сонирхож байна

Монголд төмөр зам тавихаар таван улс сонирхож байна
Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад оролцохоор ОХУ, БНХАУ, Австрали, АНУ, Герман, БНСУ-ын томоохон компаниуд нэлээд сонирхож байгаа гэнэ.Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын эхний үе шат болох Тавантолгой-Цагаансуварга-Зүүнбаян чиглэлийн 400 км, Сайншандаас Баруун-Урт хүртэл 350 км, Баруун-Уртаас, Хөөт хүртэлх 140 км, Сайншанд-Замын-Үүдийн хооронд 237 км урттай хүнд даацын зориулалттай төмөр замыг эхний ээлжинд барина.

Төмөр зам барих уралдаант шалгаруулалтын өмнөх зөвлөлдөх уулзалт энэ сарын 11-нд Улаанбаатар хотод болно. Уг хуралд гадаад, дотоодын 150 гаруй төлөөлөгч оролцохоор урьдчилан мэдэгджээ. Зөвлөлдөх уулзалтаар шинэ төмөр замын техникийн даалгавар, тендрийн талаар сонирхогчдод мэдээлэл өгөх юм.ЗТБХБ-ын дэд сайд А.Гансүх "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого, түүнийг хэрэгжүүлэх эхний үе шатын тухай", ЗТБХБ-ын сайдын зөвлөх Ч.Ганбат "Техникийн даалгавар болон эдийн засгийн үр ашгийн тооцоо" гэсэн сэдвээр мэдээлэл өгөх бол ТӨХ-ны ажилтан Б.Заяабал тендрийн үе шат, уралдаант шалгаруулалтад хэрхэн оролцох талаар танилцуулна.

Ж.Цэсэн /Ардчилал сонин/

Сэтгүүлч ts8060