Үйл явдал2 мин унших
Орон сууцны ногоон санхүүжилтийн асуудлаарх ажлын хэсгийн хуралдаанаар банкны салбарын мэдээллийг сонслоо

Одоохон...
Үйл явдал2 мин унших

Хуралдааны эхэнд Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц өмнөх таван хуралдаанаар хэлэлцсэн асуудал, сонсож танилцсан мэдээллийг нэгтгэн танилцуулаад, барилга, орон сууцны ногоон санхүүжилтийн зах зээл, эрэлт, нийлүүлэлтийн байдал болон барилгын чанар, стандартын талаар тодорхой мэдээллүүд цуглаад байгаа талаар ярив.
Ажлын хэсгийн хуралдаанд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Монголын ногоон барилгын хүрээлэн, Дэлхийн банк, Тогтвортой санхүүжилтийн холбоо, Хаан, Хас, Голомт, Худалдаа хөгжлийн болон Төрийн банкны төлөөлөгчид оролцож, барилга, орон сууцны зээл, санхүүжилтийн талаар танилцуулсан юм.
Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц мэдээлэлд дурдагдсан асуудлуудыг ногоон санхүүжилтын тогтолцоо, эрх зүйн орчныг бүрдүүлэхэд тусгахаа илэрхийлж, энэ асуудлыг зохистой шийдвэрлэхийн тулд нягт хамтран ажиллахыг хүсэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ