Үйл явдал1 мин унших
Д.3оригт сайдыг мэдээлэл өгөхийг шаардав

УИХ-ын гишүүн П.Алтангэрэл Цөмийн энергийн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг анзаарчээ. Тиймээс дээрх хуулийн хэрэгжилт ямар байгаа талаар нэгдсэн чуулганы хуралдаан дээр мэдээлэл сонсох хүсэлтээ УИХ-ын даргад албан ёсоор хүргүүлсэн байна. Албан бичигтээ Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтын мэдээллийг энэ сарын 15-нд Засгийн газрын мэдээллийн цагаар сонсох шаардлагатайг онцолжээ. Цөмийн энергийн тухай хуулииг УИХ өнгөрсөн хаврын чуулган завсарлахаас өмнө баталсан юм.
Сэтгүүлч ts8060
