Тиймээс /2025-01-31/-ний өдөр тухайн хэсэгт болон Хан-Уул дүүргийн 67 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн ажилтай газар дээр нь танилцаж, тулгамдаж байгаа асуудлуудыг сонссон, санал хүсэлтийг хүлээн авсан юм.
Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо буюу Маршал таун Ривер Гарден орчимд улсын сургууль байхгүй. Тус хорооны хотхон, хорооллуудын оршин суугчдын хүүхдүүд хувийн сургуульд явах шаардлага үүсдэг байсан. Тэгвэл баригдаж буй сургууль ашиглалтад орсноор нэг ээлжид 960 ба түүнээс дээш хүүхэд суралцах боломж бүрдэх юм. Тиймээс УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан сургуулийн барилгын ажлыг цаг тухайд нь ашиглалтад оруулахад онцгой анхаарч ажиллахаа тодотголоо. Түүнчлэн тэрбээр Хан-Уул дүүргийн 67 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн ажилтай танилцлаа. Тус цэцэрлэг нь 120 хүүхдийн хүчин чадалтай бөгөөд хөгжмийн, хөдөлгөөн болон эрүүл мэндийн заалтайн дээр ажилчдын амрах өрөө тасалгаа, гал тогооны хэсэгтэй юм.
Энэ мэтчилэн УИХ-ын чуулган завсарласан үед УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан тойрогтоо ажиллаж, эхлүүлсэн ажлынхаа үр дүн явц байдалтай танилцаж явна. Түүний хувьд боловсролын салбарын хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхдийн сурч боловсрох эрхийг бүрэн анхаарах нь чухал гэдгийг онцоллоо.
УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан:
Хотын дарга Х.Нямбаатар бид хоёр өнгөрсөн жилээс авхуулаад "Эко констракшин" ХХК-ийн холбогдох хүмүүстэй уулзалт хийж, газрыг нь авахаар ярьж, хөөцөлдсөн. Улмаар төсвийг нь тавьж өгөөд энэ хавар эхлүүлсэн юм. Улсын төсөв дээр 17 тэрбум төгрөг тавиад, манай энэ компани ажлаа эхлээд явж байгаа. Үүнийг дуусгах нь бидний хувьд их чухал ажил байна. Үүний дараачаар Хүннү-2222 хотхоны баруун талд байрлах Номин холдингоос 7 мянган м2 газар авч байгаа. Ер нь зөвшөөрч байгаа. Компани нь бэлэн. Энэ хавар ажлыг нь эхлүүлэх гээд ярьж буй. Ингэснээр энэ хавьд байгаа сургуулийн ачаалал багасна. Хоёрдахь голомт нь Алтай хотхоноос урагш томоохон хотхонууд баригдчихсаны дээр улсын сургууль байхгүй. Энэ хүрээнд бид "Жигүүр Гранд"-тай уулзалт хийгээд 4-5 мянган м2 газар аваад, түүн дээрээ 640 хүүхдийн сургууль эхлүүлэхээр болж байгаа. Миний хувьд энэ 3 том сургуулийг Хан-Уул дүүргийг Засаг дарга байхдаа бүгдийг нь хөөцөлдөж явсан. Энэ ажлыг ч манай Хан-Уулчууд сайн мэднэ.
Эх сурвалж: