Үйл явдал1 мин унших
Парламентын 20 жилийн ойд зориулан хүндэтгэлийн хуралдаан хийнэ

Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 18 дугаар зүйлийг үндэслэн 2010 оны аравдугаар сарын 15-ны өдөр захирамж гаргаж, Монгол Улсад байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг 2010 оны аравдугаар сарын 20-ны лхагва гаригийн 12.00 цагаас зарлан хуралдуулахаар шийдвэрлэлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Сэтгүүлч ts8060
