Үйл явдал1 мин унших
Захидал бичээд завгүй

УИХ-ын гишүүн П.Алтангэрэл зав гарвал захидал бичдэг ажилтай болжээ. Тэрбээр сонгогчиддоо хандан "Надад захидал илгээх нээлттэй" гэж уриалж байсан. Харин өдгөө хариу бичих ажилтай болжээ. Өөрийг нь шүүмжилсэн иргэдэд ч уриалгахан хариу илгээснээ ярьж байсан. "УИХ-д хоёр нүүртэй гишүүд өсөх хандлагатай байгаа шүү. Ийм хүмүүс үйлдвэрлэдгээ болимоор байна. Тэд автоматаар л ашиг сонирхлын зөрчилтэй болдог. Амжилт хүсье. Дутагдлыг засаж болдог шүү" гэсэн захидлын хариуд "Дорнодын хөгжлийн төлөө нам, эвсэл гэхгүй ажиллана. Намынхаа эв нэгдлийн төлөө өөрөөс шалтгаалах бүхнээ хийнэ" гэж амласан байна лээ.
Сэтгүүлч ts8060
