#Эксперт2 мин унших
Б.Өлзийбат:
Б.Өлзийбат: "Барилгын ажилтны тарифт цалингийн зөрүүны" асуудлаар нийт 30 гаруй албан бичиг, 2 шаардлага өгөөд байна

Энэ 7 хоногт Монгол Улсын 2026 оны төсвийн төслийн цаглабарын хамгийн чухал өдрүүд байна.
Төсвийн байнгын хорооны 2025 оны 10 дугаар сарын 22 нд байгуулагдсан Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг бараг өдөр бүр хуралдахаар байгаа юм.
Монголын Барилгачдын Нэгдсэн Холбоо болон Хөгжлийн төлөө барилгачдын нэгдэл ТББ 2021 оноос хойш үе шаттай, тууштай байж олон удаагийн уулзалт, албан бичиг, шаардлагын үр дүнд Барилга, хот байгуулалтын сайдын/хуучнаар/ 2024 оны 95 дугаар тушаал, мөн УИХ-ын 2024 оны 52 дугаар тогтоолыг батлуулсан бөгөөд 2025 он болон 2026 оны төсвийн төсөлд уг тогтоолын биелэлтийг бүрэн хангуулахын төлөө Монгол Улсын Засгийн газар, бүх төсвийн ерөнхийлөн захирагчид, Үндэсний Аудитын Газар т удаа дараа хандаж, 2026 оны Төсвийн төсөлд санал авах, бүхий л хурал, хэлэлцүүлэгт орж өөрсдийн байр суурь, санал, хүсэлтэй өгч ажилласан.
2025 оны есдүгээр сарын 1-ний өдөр Монгол Улсын 2026 оны Төсвийн төсөлд албан ёсоор Улсын Их Хуралд өргөн баригдсан. Түүнээс хойш бид УИХ-ын дарга, УИХ-д суудалтай бүх намуудын дарга, бүлэгт болон Төсвийн байнгын хорооны дарга, гишүүдэд, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга мөн Монгол Улсын ерөнхий аудитор нарт "Барилгын ажилтны тарифт цалингийн зөрүүны" асуудлаар нийт 30 гаруй албан бичиг, 2 шаардлага өгөөд буй аж.
Монголын Барилгачдын нэгдсэн холбооны Дэд ерөнхийлөгч Б.Өлзийбат энэ асуудалтай холбогдуулан “Төсвийн байнгын хорооноос зохион байгуулсан төсвийн төслийн 4 хэлэлцүүлэгт орж санал, хүсэлтэй албан ёсоор өгсөн бөгөөд Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэгт уг асуудлаа тавьж ажиллах болно.
УИХ-ын тогтоол бүрэн хэрэгждэг байх ёстой. Төрийн буруу шийдвэрээр аж ахуйн нэгжүүд хохирч, дампуурж үлддэг байдлыг хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй" хэмээн онцлов.




