#Эксперт1 мин унших
Б.Өлзийбат:
Одоохон...
#Эксперт1 мин унших
Б.Өлзийбат:
Сонсгол зохион байгуулах ажлын хэсгийн хурал 2026.02.04-ний өдөр болж "Утаа, агаарын бохирдол”-ийн ерөнхий хяналтын сонсголын тов тогтоож, хийх ажлын төлөвлөгөөг гарган бэлтгэл зохион байгуулалтын ажилдаа орох юм. Нийтийн сонсгол бол иргэдийн мэдэх эрхийг хангаж, төрийг удирдах үйл хэрэгт иргэдийн шууд оролцоог хангах зорилготой билээ.
Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2025 оны 6 дугаар хуралдааны 6/17 дугаар тогтоолоор “Иргэн та хүч залуусын нэгдэл” ТББ болон 768 иргэдийн гаргасан ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах хүсэлтийг хүлээн авч, мөн хуралдааны 6/18 дугаар тогтоолоор ерөнхий хяналтын сонсголын тов тогтоох, бэлтгэл зохион байгуулалтыг хангах, цаашид авах арга хэмжээний талаар санал дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.

Мөн дараагийн сонсгол “Баянхонгор сумд олгогдсон өрхийн хэрэглээний 0.07 га газар, инженер шугамд холбогдсон газар олголтын ил тод байдал”-ын ерөнхий хяналтын сонсголыг хийх юм. Энэхүү сонсголуудыг зохион байгуулснаар аймгийн ард иргэдэд хамгийн их тулгамдаж буй асуудлуудын өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлох, шийдвэрлэхэд иргэдийн оролцоог хангах, иргэдийн санал тулгуурлан УИХ, ЗГ-ын бодлого шийдвэрт тусгуулахаар санал уламжлах, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас батлан гаргах бодлого шийдвэр, аймгийн хэмжээнд хэрэгжүүлж буй хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгуулах, иргэд олон нийтийн оролцоог жигд хангах, талуудыг байр суурийг хүндэтгэн тэгш оролцуулах зорилготой юм.