#Эксперт3 мин унших
С.Зулпхар:
Ёс зүйг тодорхой хүрээнд хуульчлах шаардлагатай

Одоохон...
#Эксперт3 мин унших
С.Зулпхар:

“Ёс зүйг хуульчилж болдоггүй” гэх яриа улс төрийн тавцанд байнга гардаг. Тийм ч учраас Монгол Улсад УИХ-ын гишүүний ёс зүй, сахилга хариуцлагын асуудлыг өнөөдрийг хүртэл голчлон ёс зүйн дүрмээр зохицуулж ирсэн. Чуулганы болон байнгын, дэд, түр хороодын хуралдаанд оролцох дэг журмыг холбогдох хуулиар тодорхой хэмжээнд тогтоосон ч энэ нь хангалттай эсэх асуудал нийгмийн анхаарлын төвд байна. Ялангуяа төрийн бусад албан хаагчидтай харьцуулахад УИХ-ын гишүүдийн хариуцлагын тогтолцоо сул байгаа нь бодит асуудал болсон.
Алсын хараа 2050 баримт бичгийг боловсруулж 2019 онд байх үед бүхэлд нь Монгол Улсад төрийн албыг ямар байх вэ гэдэг том зорилтыг дэвшүүлэх шаардлага байсан. Энэ хүрээнд "мэргэшсэн чадварлаг ёс зүйтэй төрийн албыг бэхжүүлье" гэдэг зорилт тавьсан. Үүний дагуу 2023 онд төрийн албан хаагчийн ёс зүйн болон холбогдох хуулиуд батлагдаж, төрийн захиргаа, үйлчилгээ, тусгай албан хаагчдын ёс зүйн харилцааг цогцоор нь зохицуулсан.
Сүүлийн үед УИХ-ын гишүүдийн ёс зүй, сахилга хариуцлагын асуудал тод яригдаж, нийгмийн олон талт мэтгэлцээн өрнөж байгаа. Түүнчлэн Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хүрээнд гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэх зохицуулалтуудыг чуулганаар хэлэлцэж байна. Тухайлбал, гишүүн хуралдаанд 30 хувиас дээш ирцгүй, санал хураалтад оролцохгүй бол эгүүлэн татах хүртэл арга хэмжээ авах боломжийг тусгах санал энэ хуулийн төсөлд дэвшүүлсэн.
Энэ нь УИХ-ын гишүүн тангараг өргөснийхөө дагуу Үндсэн хуулийг дээдэлж, ард түмний итгэлийг хариуцлагатайгаар хэрэгжүүлэх ёстой гэсэн зарчмыг баталгаажуулах чухал алхам юм. Гэхдээ дээрх хуулийн төсөлд УИХ-ын гишүүдийг жагсаалтын болон тойргийн гишүүд гэж ялгасан байдалтай зохицуулалт орж ирсэн. Гэтэл УИХ-ын гишүүн бол төрийн өндөр албан тушаалтан, төрийн эрх барих, хууль тогтоох эрх бүхий байгууллагын төлөөлөл. Бүгд яаж сонгогдсоноос үл шалтгаалан статус, эрх, үүрэг нь ч ижил. Иймд энэ зохицуулалтыг эргэж харах учиртай. Мөн УИХ-ын гишүүний ёс зүй хариуцлагын асуудлыг эрх зүйн орчноор зохицуулж болох, бас болохгүй зүйл бий гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой.

Хариуцлагагүй байдал ба эрх зүйн хийдэл:
Өнөөдөр зарим гишүүд хуралдаандаа тогтмол суудаггүй, санал хураалтад оролцдоггүй зэрэг зөрчил гаргасаар байна. Түүнчлэн шүүхийн эцсийн шийдвэр гарсан ч хариуцлага хүлээдэггүй тохиолдол бий. Энэ нь хууль дээдлэх зарчим алдагдаж, “хуулийн өмнө хүн бүр тэгш байх” суурь ойлголтыг үгүйсгэх эрсдэлтэй. Ийм нөхцөлд ардчилсан засаглал, хүний эрх, эрх чөлөөний тухай ярих боломж ч хязгаарлагдана.
Ёс зүйг хуульчлах асуудал шинэ зүйл биш!
Эртний сэтгэгч МЭӨ III-р зуунд Аристотель ёс зүйг хуульчилж болно гэж хариулт өгчихсөн. Харин Иммануэл Кант ёс зүйн харилцааг өргөн хүрээнд хуульчлах ёстой гэж үзсэн бол Жон Стюарт Милл зарим харилцааг хуульчлах нь зүйтэй гэсэн байр суурь баримталж байв.
Эдгээр үзэл баримтлалаас харахад нийгмийн шаардлага, харилцааны онцлогоос хамааран ёс зүйн тодорхой хэм хэмжээг хуульчлах нь зүй ёсны хэрэг юм. Гэхдээ хуульчлахын давуу тал ба эрсдлийг сайх харах хэрэгтэй. УИХ-ын гишүүд хуралдаа тогтмол оролцохгүй, үүргээ биелүүлэхгүй байх нь зөвхөн ёс зүйн асуудал биш, бодлогын шийдвэрт нөлөөлөх ноцтой асуудал юм. Иймээс ирц, оролцоотой холбоотой зарим харилцааг хуульчлах нь зайлшгүй. Гэвч нөгөө талдаа ёс зүйн асуудлыг хэт ерөнхий байдлаар хуульчилбал гишүүдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх халдашгүй эрхэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.
Иймд: