Д.Бум-Очир: Монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах тухай асуудлаар 7 дахь улстайгаа хэлэлцээр хийж боломж нээгдэж буйд талархаж байна
УИХ-ын чуулганы /2025.11.05/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.УИХ-ын гишүүн Д.Бум-Очир: Өнгөрсөн чуулганы үеэр Хилийн чанад дахь Монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах лобби буюу дэмжих бүлэг байгуулагдсан талаар та бүхэнд мэдээлэл хүргэж байсан. Миний бие энэхүү дэмжих бүлгийг ахлан ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой маш их санал хүсэлт ирдгийг энэ ташрамд дурдмаар байна Лобби бүлгийнхээ гишүүд түүнчлэн хилийн чанадад ажиллаж амьдарч байгаа монгол иргэдээ төлөөлөөд энэхүү хэлэлцээр орж ирж байгаад талархаж байгааг уламжлан дамжуулмаар байна. 1982 онд ЗХУ одоогийн ОХУ-тай 2006 онд Солонгостой, 2011 онд Унгар улстай, 2018 онд Польш улсад 2018,Турк улстай 2019 онд, Чех улстай ийнхүү хэлэлцээрийг байгуулж байжээ. Өнөөдөр Казахстан улстай буюу 7 дахь улстай энэхүү хэлэлцээрийг байгуулах асуудлыг хэлэлцэж байна. Энэ бол Монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах тухай асуудал учраас та бүхнийг дэмжиж өгөхийг хүсэж байгаа юм. Америкт байгаа монгол иргэдээс маш их хүсэлт ирдэг. Америкийн Засгийн газартай энэ гэрээний асуудал миний ойлгож байгаагаар Монгол Улсын ЗГ-аас нэлээд хэдэн жилийн өмнө хүсэлтээ явуулсан байгаа гэж би ойлгосон. Энэ ажил хэр байгаа юм бол. Хэр хурдан шийдэгдэж чадах вэ. Тухайн оронд цалин нь өндөр төлж байсан шимтгэл нь өндөр байгаа тохиолдолд тэрийг яаж тооцдог аргачлал байдаг вэ.