Үндсэн хууль
Өргөн барьсан: 2026/05/14
УИХ-ын чуулганы /2026.04.24/-ний өдрийн хуралдаанаар Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Жаргалан асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.Төсвийн хууль, Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль Өрийн удирдлагын тухай хууль гэх мэтчилэн суурь зарчмуудаа бол бид нар өнгөрсөн 36 жилийн турш нэлээн сайн тодорхойлсон. Гэтэл жил ирэх тусам дордож байна.Энэ хууль орж ирснээрээ төсөвтэй холбоотой хууль эрх зүйн орчныг гажуудуулж, нэг ёсондоо тогтолцоогоо нурааж байна.Зарим төслийг төсвийн гадна гаргаж 2 төсөвтэй болох гээд байгаа нь үнэн. Ингэснээр төсвийн нэгдмэл байдлын зарчим алдагдана. Яахаараа тухайлсан төслүүд дээр хууль гаргаж, батлуулах гээд байгаа юм бэ?Энэ нь асуудал үүсэхэд хариуцлагыг Их хурал руу заана. Ийм зарчимгүй байдлаар УИХ-ыг ашиглах явдал газар авч байна. Сүүлийн 10 жилд энэ төсвөөс гадуурх төсөл хөтөлбөрийн санхүүжилт хэрээс хэтэрсэн.Нефтийн үйлдвэртэй холбоотойгоор хийгдэж буй хоолойны санхүүжилт урд хөршийн Норонко гэдэг компанийн асуудал бий. Нүүрсээр санхүүжиж байгаа давхар зүйл яригдаж байна. ТӨК-иудыг хөрөнгө оруулалт хийдэг хэрэгсэл болгож буй явдлыг таслан зогсоох ёстой. Энэ асуудлыг шийдээгүй байтал 3 төслийг онцолж оруулж ирлээ. Сэлбэ-Дэд төв гэдэг зүйлийг ойлгохгүй байна. Яахаараа нийслэл барилгын төсөл санхүүжүүлээд, барилгын төсөл хэрэгжүүлээд, тендер зарлаад явааг ойлгохгүй байна. Тендерийнхээ процессыг тайлбарлаж өгнө үү.Нийслэлийн 1 дүгээр орлогч дарга Т.Даваадалай та таны эхнэрийн компани нийслэлийн тендерт шалгарсан асуудлаа чуулганы нэгдсэн хуралдаан дээр тодорхой тайлбарлаж өгнө үү!Төсвийн зарчмуудыг гажуудуулсан асуудлыг шинээр томилогдсон З.Мэндсайхан сайд та хэрхэн харж байна вэ?
УИХ-ын чуулганы /2026.04.24/-ны өдрийн хуралдаанаар Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг, үргэлжилж байна.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Р.Батболд байр сууриа илэрхийллээ.Энэ хуулийг дэмжээд байгаа юм. Хэрэгжүүлэх шаардлагатай газрын тосны үйлдвэр, Эрдэнэбүрэний цахилгаан станц гэсэн 2 том төслөө дагуулаад Сэлбэ дэд төв гэх нийслэлийн нэг хулгайн төсөв оруулж ирчхээд зүтгүүлээд байгаа. Монгол Улс нэг төсөвтэй, нэг улс. Нийслэл бонд босгох болон зарцуулалтаа тооцохдоо төсвийн бодлоготойгоо уяагүй. Давхар дээлтэй яваад байгаа нийслэл гэж нэг том улс бий болсон. Бонд босгож мөнгө босгочхоод, үүнийгээ хуулиар хамгаалаад хэрэглэх гээд, гишүүдийг лоббидоод яваад байгаа. 2 дугаарт Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын барилга орон сууцын өртөг нь маш өндөр 2024 онд бид нар хэсэг гишүүд гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлж байгаа төслүүдтэй танилцаад явсан. Тухайн үед газар, дэд бүтцийн үнэ орохгүйгээр 3,8 сая төгрөгийн өртөгтэй болчихдог юм бэ гэдгийг асуугаад байсан. Үүн дээр тайлбар хэлээгүй.Тухайн үед 2024 онд Нисэх, Яармагийн ойролцоогоор орон сууцын барилгууд 2,6 сая төгрөгийн борлуулалтын үнэтэй байсан. 2025 онд улсын комиссоор орсон барилгын үнэ, 2025 онд 3 сая төгрөгөөр зарж байсан бол одоо 2026 он гараад 3,5 сая төгрөг болгосон байна. Тэгэхээр төр өөрөө бизнест оролцоод орон сууцын үнийг механикаар өсгөөд байгаа. Үүнийг хүлээн зөвшөөрөх юм уу, үгүй юу яаж тооцох юм. 3 дугаарт нь төр бизнесийн үйл ажиллагаанд шууд оролцож, хувийн бизнесийг дэмжихгүй байгаа. Монгол Улсын ААН-үүд хийчих боломжтой энэ ажлуудыг гаднын компанид өгчхөж байгаа. Энд авлига албан тушаалын хэрэг явж байгаа болов уу гэсэн ийм хардлага төрөөд байгаа юм. Нэг жишээ хэлье. Том багцуудыг гаднын компанитай 1м2-ыг нь 2,5 сая төгрөгөөр бариулахаар гэрээлсэн гэж байгаа.Нөгөө компаниуд нь манай дотоодын ААН-үүдтэй 2,2 сая төгрөгөөр бариулахаар давхар туслан гүйцэтгэгчийн гэрээ хийж байгаа гэсэн ийм мэдээ бий.
УИХ-ын чуулганы /2026.04.24/-ний өдрийн хуралдаанаар Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Рэгдэл асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.Нэгэнт авчихсан зээлийн ашиглалтыг бол бүх боломжоороо л сайжруулаад явах ёстой. Байнгын хороод дээр яригдсан зүйл нь Их хурал дээр өөрчлөгдсөн нь өнөөдрийн хэлэлцүүлгийн сэдэв болоод байна л даа. Хуулийн хүрээнд хамрагдах 3 төслийг 2 болгоё гэдэг саналыг 100 хувь дэмжсэн. ТБХ дээр гарсан хамгийн чухал санал унаад ороод ирсэн.Хэрэгжүүлэх төслийн орлогоороо хөрөнгө оруулалтын зардлаа бүрэн нөхөх төсөл дээр зээлийн асуудлаа ярья гэдэг саналыг ТБХ унагачихсан. Ингэснээр хөрөнгө оруулалтаа төсвийн орлогоороо нөхөж чадахгүй төслүүдэд үүд хаалгыг нээж өгч буй явдал.Өнгөрсөн туршлагаас харахад манай улс 5 төсөвтэй явж ирсэн. Улмаар ЗГ гадаадын зээлээ төлөх гэж арваад жил хичээж овоо гайгүй болтол сүүлийн 2 жил дахин асуудал орж ирлээ.Газрын тосны үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслүүд авсан зээлээ ашиглахгүй бол 10 15 жил үргэлжлээд үр дүнгүй болчих гээд буй учир энэ хуулийг дотроо дэмжиж байгаа.Газрын тосны үйлдвэр Тамсагийн ордны нефтээр одоо гол түүхий эдээ хийнэ гэж байгаа. 500 мянган тонн газрын тос боловсруулахад хүрэлцэхгүй. Тамсагийн ордын нефть зуурамтгай, амархан царцдаг болохыг тайлангуудаас харж байлаа. Тэгэхээр тэр хоолойгоор явуулах технологио сайн боловсруулахгүй бол асар их зардлаар хийгдэж байгааг сануулъя
УИХ-ын чуулганы /2026.04.24/-ны өдрийн хуралдаанаар Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг, үргэлжилж байна.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар байр сууриа илэрхийллээ.Би 2016 оноос хойш гишүүн байгаа, ийм замбараагүй зүйлийг санахгүй юм байна. Энэ төсвийн дотор тогтвортой байдлын зөвлөлөөс хүн байна уу. Ийм цонх нээж өгч болохгүй. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл юу гэж үзсэн бэ. Хөгжлийн банктай холбоотой зүйл заалтуудыг хэлэлцүүлгийн явцад нэмчихсэн юм уу, эс үгүй бол өргөн баригдахдаа байсан юм уу? Энэ их зээлүүдээ төлөх чадвар Монгол Улсад бий юу? Уул уурхайн яам биржээр нүүрсээ зарж, мөнгө олж байгаа юу. Олсон мөнгөөрөө зээлээ төлнө. Энэ бол эдийн засаг төсөв мөнгөтэй холбоотой маш том асуудал. Төсвийн хязгаарыг санамсаргүй тавьчхаагүй. Маш өндөр ач холбогдолтой учраас зарлагын дээд хязгаар гэдгийг тавьж байгаа юм. Гэтэл энэ нь хамааралгүй, тэр нь хамаатай гэж ийм дураараа аашилж болохгүй байх. Туршлагатай гишүүд ийм асуудлуудыг өргөн бариулдаг ч үгүй байсан юм. Хамаагүй татварынхаа хуульд гар дүрдэг, нөгөөдүүл нь нүдэн балай. Харин өөртөө таалагдаагүй юмаа янз янзын юм яриад зогсоочихдог. Ийм ялгавартай байдлаар хандаж болохгүй. Сангийн яам, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл юу харж, зөвлөж байна вэ. Хөгжлийн банктай холбоотой заалтаар яг яах гэж байгаа юм? Л.Оюунэрдэнэ сайдын хийсэн хамгийн гол магтууштай зүйл нь Хөгжлийн банктай холбоотой асуудал.
УИХ-ын чуулганы /2026.04.24/-ний өдрийн хуралдаанаар Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.Хэлэлцүүлгийн явцад Ажлын хэсэг дээр Сэлбэ дэд төвтэй холбоотой асуудал орж ирээгүй. Гэтэл үргэлжлээд явчихсан. Улмаар байнгын хороон дээр асуусан ч хариулт одоог хүртэл ирүүлээгүй байна. Сэлбэ дэд төвийн барилгын өртөг нь хэд байна. Дэд бүтцийг нь, газрыг нь оруулбал хэд байна?Энэ төслөөс хэдий хэмжээний ашиг дахин төлөвлөх болон гэр хэр хорооллын хөгжлийн санд орохоор төлөвлөж байгаа вэ? Хятадын тодорхой багцуудыг Хятадын компаниудад өгсөн байгаа. Заримыг нь Монголын 4 компанид энэ төслийг өгсөн юм билээ. Морин сувд констракшн, Нутгийн буян, Монкон, Профейшнл Строй гээд ийм 4 компани энэ орон сууцтай холбоотой гэрээ хийгдсэн байна. Тэгэхээр энэ 4 компани дээр нийслэлийн удирдлагуудтай холбоотой юу, ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил үүссэн асуудал байгаа юу?Түүний асуултад Нийслэлийн Засаг даргын 1-р орлогч Т.Даваадалай хариуллаа.
УИХ-ын чуулганы /2026,04,10/-ны өдрийн хуралдаанаар Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ариунзаяа байр сууриа илэрхийллээ.Би анхнаасаа энэ хуулийг дэмжээгүй. Яагаад гэвэл бид нар давхар төсөв үүсгэх гээд байгаа. Төсөвтөө оруулаад хяналттай, тайлагналтай, ашиглалттай цааш цаашдаа архивтай. Авсан зээлээ авсан шиг аваад түүнийгээ зарцуулсан шиг зарцуулаад явах ёстой. Харамсалтай нь алдагдалгүй төсөв гэдэг хийрхэлээс болж авсан зээлээ ашиглаж чадахгүй төслүүд гацаад маш хүнд нөхцөл байдалд орсон. Газрын тосны үйлдвэрийн хийж хэрэгжүүлсэн ажлуудынхаа мөнгийг нь ч одоо өгч чадахгүй гадаад түнштэйгээ маш хүнд нөхцөл байдалд орчихсон байгаа. Улс төржилт хийдлээс болсон. Одоо гарцыг ингэж харж байгаа юм болбол энүүгээрээ л явахаас. Гэхдээ миний хувьд дэмжихгүй хэвээрээ байгаа. Шинэ Ерөнхий сайд, шинэ Сангийн сайд энэ асуудлаа илүү томоор харж асуудлаа шийдвэрлэмээр байгаа юм. Үүнийг цаашдаа хэрхэн засах, залруулах, төсвөө зөв оруулж ирэх тал дээр З.Мэндсайхан сайд анхаараарай. Бид нар бүгдээрээ олон төсөвтэй байх зовлонг мэднэ шүү.Авсан зээл, хэрэгжүүлж байгаа төслөө гацаадаг байдлыг яаж зогсоох вэ. Маш их мөнгө зарцуулчхаад ажлынхаа тодорхой хэсгийг нь хийж хэрэгжүүлээд эхэлчихсэн, гаднын хөрөнгө оруулалттай компаниудад амлалтаа өгөөд гэрээгээ байгуулж, ажлуудыг нь эхлүүлчихсэн байхад зогсоогоод байгаа асуудлыг яах вэ? УИХ-ын гишүүд нь өөрсдөө бас дагаж намираад, улс төржөөд л энэ төсвийн үр ашиггүй зарцуулалтыг өөрсдөө биеэрээ үлгэрлэн манлайлан яваад байх юм. Маш хариуцлагагүй байна.