Үйл явдал1 мин унших
Сэлэнгэ аймагт дахин төлөвлөлтөөс шинээр байгуулж буй 225 айлын орон сууцын барилгын явц 80 хувьтай байна

УИХ-ын гишүүн Ч.Ундрам Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ Хот дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7-р багт баригдаж буй “Сүлд хотхон” орон сууцны барилга угсралтын ажлын явцтай танилцлаа.

Хуучин хоёр давхар барилгыг нураах зардлыг аймгийн төсвөөс санхүүжүүлж, газрыг чөлөөлөн 12 давхар 3 блок бүхий 225 айлын орон сууц барихаар төлөвлөсөн юм. Барилгын ажлын гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 80 хувьтай, өрлөгийн ажил 50 хувьтай үргэлжилж байна.

