УИХ-ын гишүүн Б.Уянга:
Тэгээд аудитын байгууллага ч гэсэн энэ хэрээрээ таныг томилогдоод очих үед нэлээн жигдрэх, сайжрах ийм нөхцөл бүрдэх байх гэж найдаж байна. Танд бас амжилт хүсье. Тэгээд2 санал байгаа юм. Сүүлийн жилүүдэд аудитын байгууллагаас гаргасан аливаа дүгнэлтүүдийг нэлээн нягт уншиж , судалдаг боллоо. Тэгээд үзэх бүрд бид нарын ярьж байгаа бүхий л жижиг, том тоо, бүхий л төрлийн асуудлууд ямар нэгэн байдлаар аудитын тайланд туссан байдаг, Хэрвээ тухайн тайланг уншаад хэрэгжүүлж, төлөвлөлтдөө оруулсан бол өнөөдөр зарим асуудлууд жигдэрсэнбайсан байх гэж бодож байгаа. Энэ аудитын зөвлөмж гаргаад анхаарах асуудлууд нь бичигдсэн тохиолдолд, тэр нь ямар нэгэн байдлаар хэлэлцэгддэг байх, төлөвлөлтөд нь суудаг байх дээр анхаараад өгөөрэй гэж хүсье.
Хоёрт, санхүү гүйцэтгэл, үйл ажиллагааны тайлангуудад аудитын дүгнэлтийг танай байгууллагаас гаргадаг. Гэхдээ энэ гүйцэтгэлийн аудит хийхээсээ өмнө магадгүй төлөвлөж байх үед нь бас аудитын байгууллагаас анхаардаг болбол ер нь яадаг юм? Тэгвэл гүйцэтгэл дээр нь ч гэсэн та хэдийн үгийг авахад амар байхболов уу? Үүн дээр ямар шийдлүүд байх боломжтой бол? Мөн хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлье.