Байр суурь1 мин унших
Б.Мөнхсоёл: Төсөвлөлтийн шаардлага хангаагүйгээс удааширч, гацсан төсөл, арга хэмжээнүүдийн төсөвт өртөг нэмэгддэг тул Аудитын зөвлөмжүүдийг хэрэгжүүлмээр байна!
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь1 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуув.
УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл:
Жил болгоны Үндэсний Аудитын газрын тайланд хөрөнгө оруулалтын төслүүдийн гүйцэтгэл бага хувьтай, ялангуяа Аудитаас өгөх зөвлөмж маш бага гардаг.
Энэ удаад улсын төсвийн хөрөнгөөр өмнөх онуудад ажлын хэсэг ажилласан боловч төсөвт өртөг нэмэгдэж байгаа барилга байгууламжийн төсвийн аудитын дүгнэлтийн талаар бид ярьж байна. 145 төсөл, арга хэмжээний төсөвт өртгийг Аудит хянаад 31,5 хувьтай буюу 163,1 тэрбум төгрөгийн нэмэгдэл нь төсөвлөлтийн шаардлагад нийцээгүй төсөл арга хэмжээ байна гэлээ.
1. Та нар зөвлөмж гаргачихдаг. Ийм зөрчил жил бүр тогтмол давтагддаг. Энэ асуудалд та нараас гадна өөр ямар байгууллага гаргаж буй зөвлөмж, дүгнэлтийг хэрэгжүүлдэг болгох вэ? Энэ тал дээр танай байгууллагын санал юу байна?
2. Үүнтэй болон жил жилийн ҮАГ-аас гаргаж байгаа тайлантай холбогдуулан гаргаж буй зөвлөмжийн хэрэгжилт маш сул. С.Магнайсүрэн дарга саяхан томилогдсон. Түүнээс хойш та юу хийв? Ямар ахиц өөрчлөлт гарсан гэж харж байна?