Байр суурь3 мин унших
О.Саранчулуун: Засаг солигдох бүрд хэчнээн хүний амьдралд сүүдэр тусдаг вэ гэдгийг, та нар тооцож үзсэн үү!
Сэтгүүлч soyolmaa
Одоохон...
Байр суурь3 мин унших
Сэтгүүлч soyolmaa
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Саранчулуун дараах байр суурийг илэрхийллээ
Гуравдугаарт, энэ 2 нам аль,аль нь ямар ч хариуцлага алга. 7,8 дугаар ангийн хүүхэд сайн дурын ажил хийнэ гэж яриад нэг жил үүнийгээ хийчихдэг. Хүүхэд дүүгээ хараад, хичээлээ хийгээд, бүх юмаа хийчихдэг. Гэтэл та нар 10 сар ч болохгүй ингээд л орж, гараад л тоглоод байх юм. Хүмүүсийн амьдрал энэ төр засаг чинь тоглоом юм уу. Тэнд сууж байгаа энд ирж жагсаж чадахгүй байгаа, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийнхээ өмнөөс ингэж асуумаар байна. Гишүүд ээ хамтарсан хийе гэж ярьсан, бид нарын 10 сарын өмнө баталсан ажлын хариуцлагыг хэн үүрэх юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудал бол та нарт 10 мянгадугаарт ордог асуудал байж болно. Гэхдээ хөгжлийн бэрхшээл гэж ямар хүмүүс байдгийг хэлэх үү. Өөрийгөө илэрхийлж чаддаггүй, эсвэл бусадтай харилцахад хэцүү, шийдвэр гаргахдаа хүндрэлтэй байгаа хүмүүсийг хөгжлийн бэрхшээлтэй гэдэг ийм тодорхойлолт байгаа.
Миний хувьд бол хамтарсан байна уу, хамтраагүй байна уу ерөөсөө хамаагүй гол нь ил тод байдаг засгийг шаардаж байна. Хаана нь, юу нь байгаа нь ойлгомжтой байдаг засгийг шаардаж байна. Үүний төлөө энд байгаа иргэн бүр гишүүн бүр хариуцлагаа үүрэх ёстой. Яах вэ цөөхөн байж болно. Гэхдээ миний үгийг олон хүмүүс адилхан сонсож л байгаа.