Байр суурь3 мин унших
С.Одонтуяа: Эгийн голын УЦС-ын 60 жил гацсан төслийг 8 сард хийж чадсан гэдгийг нүүр бардам хэлчихье!
Сэтгүүлч soyolmaa
Одоохон...
Байр суурь3 мин унших
Сэтгүүлч soyolmaa
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Одонтуяа дараах байр суурийг илэрхийллээ.
Үүрэг өгөгдсөнөөс хойш 20 хоногийн дараа, ОХУ-ын Байгаль экологийн сайдтай санамж бичигт гарын үсэг зурсан. Өмнө нь ОХУ, Юнескогийн дэлхийн өвтэй бага зэрэг хэл амаа ололцдоггүй ийм асуудлууд байсан юм билээ. Санамж бичиг зурснаас хойш ердөө 1 сарын дараа Эгийн голын УЦС байгуулах, ШУА-ийн хамтарсан ажлын хэсгийг байгуулж төлөвлөгөөг баталсан байдаг. Үүнээс 5 сарын дараа Эгийн голын байгаль орчны нийгмийн нөлөөллийн үнэлгээ ТЭЗҮ-ийн ажлыг эхлүүлсэн, нэг ёсондоо надад Монгол улсын ЗГ-аас өгсөн үүрэг даалгаврыг 8 сарын дотор хамтарсан Засаг хийж чадсан. Энэ төлөвлөгөөний дагуу бид 2026 оны 2 дугаар улиралд дуусах ёстой. Дараагийн Засгийн газар, сайд нар энэ ажлыг үргэлжлүүлж хариуцлагатай хийх нь улс орны эрх ашигт чухал юм. 60 жил гацсан төслийг 8 сард хийж чадсан гэдгийг нүүр бардам хэлчихье гэж бодож байна. Энэ амаргүй ажил байсан.