#Коммент2 мин унших
С.Одонтуяа: Энэ засгийн газар үнэт зүйлээ маш буруу эрэмбэлсэн, хүний хөгжил тэргүүнд байх ёстой

Сэтгүүлч soyolmaa
Одоохон...
#Коммент2 мин унших

Сэтгүүлч soyolmaa
Миний хувьд сүүлийн үед ямар нийгэмд амьдарч байгаагаа ойлгохгүй байна. Социалист нийгэм гэхээр биш, Капиталист нийгэм гэхээр бүүр биш, Хүнлэг, ардчилсан нийгэм гээд аргалж байна. Энэ засгийн газар зоригтой реформ яагаад хийхгүй байна вэ. Эдийн засаг өссөн гэж байгаа ч валютаар бодохоор өссөн зүйл алга, бахь байдгаараа байна. Нөгөө 10 тэрбум доллар дээрээ сүүлийн 10 жил боллоо. Эдийн засгийн өсөлт айл өрхийн хаалгаар орж чадахгүй бол ямар ч ашиггүй. Өнөөдөр байдал маш хүнд бий. Мах, гурил,, бүх зүйлийн үнэ өссөн. УИХ-дээр татвар хөнгөлөхөөр юмны үнийг барина гэсэн өнөөдөр тийм зүйл алга, өссөөр л байна.
Нэг гараараа тэтгэвэр нэмээд нөгөө гараараа инфляц нэмээд байна.
ҮАБЗ-ийн 23 шалгуур үзүүлэлтээс 23 нь огт биелэгдээгүй 2 нь биелэгдэх шатандаа гэж байна. Улс орны аюулгүй байдал нь ард иргэд нь эрүүл , хүнсний аюулгүй байдал сайн байх ёстой гэтэл бүгд алдагдсан. Хамаг залуучууд нь гадагшаа гараад явчихлаа, бизнес хийх хүсэл сонирхлыг нь үгүй хийчихсэн. Хүний хөгжлийн асуудлыг арагш нь тавиад барилга, байшин цемент ярьдаг. Одоо Дарханы замын асуудал ярихаа боль. Н.Батбаярыг Эдийн засгийн сайд байхад БГД-ийн түгжрэлийг бууруулахын тулд хоёрхон жилийн дотор 11 уулзварыг өөрчилсөн.Зүгээр л авлигач, хулгайч нар нь мөнгө идээд улс орон хөгждөггүй юм.
Утаагүй түлшээ болих хэрэгтэй. Ард түмнээ хордуулаад дууслаа. Орон сууцжуулах сайхан сайхан төсөл олон бий, үүнийг хэрэгжүүлээч ээ.