Онцлох мэдээ2 мин унших
Хүүхдийн хөгжилд дэмжлэг үзүүлэх хөрөнгө бүрдэж, тэтгэврийн тогтолцооны баталгаа бэхжив

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Онцлох мэдээ2 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба2025 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр УИХ-ын чуулганаар баталж, 2 дугаар сарын 2-ны өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн “Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” болон “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулиудын хэрэгжилт эхэлж, байгалийн баялгийн өгөөжийг Монгол Улсын иргэн бүрт хүртээх нөхцөл бодитоор бүрдсэн юм.
Ингэснээр хүүхдийн хөгжилд зориулсан дэмжлэг, тэтгэмж нэмэгдэж, хуримтлалын сангийн хөрөнгийг хүүхэд бүрт хуримтлал үүсгэх, боловсролын санхүүжилт, өсвөр үеийн хөгжлийг дэмжих хөтөлбөрт зориулах боломж нээгдсэн юм.
Тэтгэврийн шинэчлэлд санхүүгийн баталгаа, тэтгэврийн тогтолцооны тогтвортой байдлыг хангах, өндөр настнуудын баталгаат орлогыг дэмжихэд баялгийн орлогыг зориулах нөхцөл бүрдсэн. Түүнчлэн иргэн бүрийн нэр дээрх хуримтлалын данс бодитоор хэрэгжиж эхэлсэн. Мөн ашигт малтмалын тусгай төлбөрөөс төвлөрсөн орлого нь иргэн бүрийн нэр дээр хуримтлагдаж, хувь хүний өмч болон хойч үед өвлөгдөх шинэ тогтолцоо бүрэлдэж эхэлж байна.
Хуулийн шинэчлэл нь хуулийн хийдэл, зөрчлийг арилгаж, байгалийн баялгийн өгөөжийг шударга, ил тод, үр ашигтайгаар иргэдэд хүргэх Үндсэн хуулийн суурь зарчмыг хэрэгжүүлэх чухал алхам болсон юм.