Швейцарын Холбооны Улсын Женев хотноо эхэлсэн /2025.07.29/ Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан оролцож байна. Монгол Улс 1962 онд Олон Улсын Парламентын Холбоонд гишүүнээр элсэж, 1990 онд ардчилсан тогтолцоонд шилжсэнээр УИХ, ОУПХ-ны хамтын ажиллагаа шинэ түвшинд хэрэгжиж эхэлсэн юм.

6-р бага хуралд дэлхийн 84 орны парламентын дарга, 18 дэд дарга нар оролцож байна. Дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдлыг хангах нь олон улсын хамтын нийгэмлэгийн хамтын үүрэг хариуцлага бөгөөд үүнд парламентуудын оролцоо, манлайлал чухал юм.

Тиймээс Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, ОУПХ болон дэлхийн парламентуудтай хамтран илүү амар амгалан ирээдүйг бүтээхийн төлөө тууштай ажиллах болно.