Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал өөрийн цахим хуудсаар дамжуулан цахим мөрийтэй тоглоомыг хориглох хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглох хууль хэрэгжиж эхэлснээс хойш
- 2715 дансанд төвлөрсөн 4,6 тэрбум төгрөгийг хязгаарлав.
- 680 тэрбумын гүйлгээ хийсэн 113 агентыг илрүүлж, шалгалтын ажиллагаа явуулж байна.
- 1XBET, MELBET бусад цахим мөрийтэй тоглоомын платформыг Appstore, Playstore татах эрхийг хязгаарлав.
- Цахим мөрийтэй тоглоомын сайтууд 90%, Агент 84.1% буурав
- E-Mongolia платформоор цахим мөрийтэй тоглоомын баримт, санал хүсэлт хүлээн авч байна
Хуулийн хэрэгжилтийг Цагдаагийн Ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, холбогдох эрх бүхий байгууллагууд хангуулан ажиллаж байна" гэв.