Цахим аюулгүй байдал1 мин унших
Д.Үүрийнтуяа: Өгөгдлийг хэрхэн цуглуулах, ашиглах, хэнд ямар эрх олгохыг тодорхой, хариуцлагатай эрх зүйн зохицуулалтыг бий болгох нь чухал
Өнөөдөр /2026.10.28/ Эдийн засгийн байнгын хороогоор “Өгөгдлийн тухай хууль”-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцсэнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа хууль санаачлагчаас өгөгдлийн өмчлөл, эзэмшил, мэдээлэл зуучлал, дэд бүтэц, аюулгүй байдлын асуудлаар асуулт асууж, тодруулга авлаа.
Тэрбээр, Мэдээллийн эрин үед өгөгдөл бол эдийн засгийн хөгжил, төрийн үйлчилгээний үр ашиг, үндэсний аюулгүй байдалтай холбоотой стратегийн чухал нөөц юм. Тиймээс өгөгдлийг хэрхэн цуглуулах, ангилах, нэгтгэх, ашиглах, хэнд ямар эрх олгохыг тодорхой, хариуцлагатай эрх зүйн зохицуулалтыг бий болгох шаардлагатайг онцлов.
Цахим аюулгүй байдал
Эх сурвалж:
Vip76.mn