#Коммент2 мин унших
С.Бямбацогт: 11-11 төв ТӨР ИРГЭНИЙГ ХОЛБОГЧ ГҮҮРИЙН ҮҮРГЭЭ ГҮЙЦЭД БИЕЛҮҮЛЭХ ЁСТОЙ

Яаралтай түргэн тусламж дуудвал 103 дугаарт залгахаа бидний тархи хэдийн кодолчихсон байдгийн адил төрийн үйл ажиллагаанд санал, санаачилга, гомдол мэдээллийг хүргэх утас 1111 гэдгийг тэрбүр мэдэх нь юу л бол!
Энэ бол Монгол Улсын Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах төвийн утас. Иргэдээ сонсох, иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн санал, санаачилгын эргэх холбоог сайжруулах, уг тогтолцоог бий болгох, төрийн үйлчилгээг ил тод, шуурхай, хүртээмжтэй, хүнд сурталгүй хүргэх зорилготойтойгоор 2012 оны аравдугаар сард мэдээллийн системийг нэвтрүүлсэн юм.

Гэвч үүнээс өмнө БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1957 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 209 дүгээр тогтоолын дагуу хөдөлмөрчдийн өргөдөл, гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх, хүлээн авч уулах зэрэг ажлууд хийгдсээр иржээ.
Өнөөдрийн байдлаар программын хэрэглэгч талуудад төрийн байгууллага, оператор, иргэн, төрийн байгууллагын удирдлага болон тухайн байгууллагын дээд шатны удирдлага багтаж байгаа бөгөөд тус систем нь иргэдийн санал, хүсэлтийг утас, биечлэн, мессеж, мобайл, веб сайт, вэб чат, сошиал зэрэг 7 сувгаар хүлээн авч бүртгэн, холбогдох байгууллагад уламжилж шийдвэрлэлтэд хяналт тавьж ажиллаж байна. Тухай бүр шаардлагатай тайлан, мэдээ, мэдээллээр Засгийн газар, яам, агентлагуудыг хангаж, өнөөгийн байдлаар тус системд нийт 75 төрийн байгууллага холбогдон иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэж байна.
2025 оны 3-р улирлын байдлаар нийт 204591 санал, хүсэлт бүртгэгдсэн байна
Хамтарсан шинэ Засгийн газар байгуулагдсанаар Ерөнхий сайд Г.Занданшатар төрийн албыг ИЛ ТОД, ИРГЭДЭД НЭЭЛТТЭЙ, ЦОМХОН ЧАДВАРЛАГ болгох бoдлого баримталж байгаа.
- Төрийн нүд чих болсон энэ төвийн үйл ажиллагааг тасралтгүй явуулахын тулд саяхан нэвтрүүлсэн хиймэл оюун ухааны системийг бүрэн дүүрэн ашигладаг болгоно.
- Иргэдийн дуудлага бүрийг алдалгүй авдаг, асуудал болгонд заавал хариу өгдөг болгож хэвшүүлнэ
- Ажил хариуцсан төрийн захиргааны албан хаагчид , дарга нарын ажлыг 11-11 төвөөр дамжуулан иргэдийн тавьсан асуудал бүрийг хэрхэн шийдвэрлэсэн бэ гэдэг үр дүнгээр нь дүгнэж ХАРИУЦЛАГА ТООЦДОГ зарчимд шилжинэ" гэв.
Сэтгүүлч Info
