Онцлох мэдээ1 мин унших
Э.Батшугар: Инновац, технологид суурилсан эдийн засгийг хөгжүүлэхийн тулд гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих ёстой

УИХ-ын гишүүн, ЦХХИХ-ны сайд Э.Батшугар өнгөрөгч Баасан гарагт /2025.08.01/ Мэдээлэл технологийн үндэсний паркийн инкубатор хөтөлбөрөөр бойжиж байгаа гарааны бизнесүүдийн төлөөллүүдтэй уулзаж, стартап орчинд тулгамдаж буй асуудлуудын талаар нээлттэй ярилцан, санаа бодлоо солилцлоо.

Инновац, технологид суурилсан эдийн засгийг хөгжүүлэхийн тулд гарааны бизнес эрхлэгчийг дэмжих, Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих, виртуал бүсэд татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх журмыг батлуулах, цаашлаад “Гарааны бизнесийг дэмжих” хуулийн төслийг боловсруулан өргөн барихаар төлөвлөн ажиллаж байгаагаа илэрхийллээ.

Сэтгүүлч Info


