Үйл явдал1 мин унших
О.Батнайрамдал: Гана улсын АТГ бие даасан шинжийг бүрэн хангажээ

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал АНУ-д ажиллаж, амьдарч буй монголчуудын дунд уулзалт зохион байгуулах үеэрээ Стэнфордын Их сургуулиар зочилж Бүгд Найрамдах Гана улсын Авлигатай тэмцэх газрын мөрдөгч Брайттай уулзан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Ганнын Авлигатай тэмцэх газрын дүрэм нь бие даасан шинжийг бүрэн хангасан байна.
Дарга нь 1 удаа 7 жилээр буюу парламент, ерөнхийлөгчийн сонгуулийн томилгооноос зөрж, урт хугацаагаар томилогддог,
Авлигын журмаар хураасан хөрөнгөний 30 хувийг өөрсдөдөө хөрөнгө оруулалт хийх эх үүсвэр болгох хадгалах хууль эрх зүйн зохицуулалттай байдаг аж. Ингэснээр авлигыг илрүүлэх, хангалттай том хөшүүрэгтэй болж байна гэсэн үг юм.
Засгийн газраас хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөрүүдэд дундаас нь эрсдэлийн үнэлгээ хийж асуудалтай байна гэж үзвэл зогсоох бүрэн эрхтэй байдаг" гэв.
Сэтгүүлч Info











