Үйл явдал1 мин унших

С.БЯМБАЦОГТ: ЭРДЭНЭТИЙН ОВООЛГЫН ХУЛГАЙГ ТАСЛАН ЗОГСООНО

С.БЯМБАЦОГТ: ЭРДЭНЭТИЙН ОВООЛГЫН ХУЛГАЙГ ТАСЛАН ЗОГСООНО

ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт Засгийн газрын хуралдааны /2025.08.27/ шийдвэрийг танилцууллаа.

Тэрбээр Эрдэнэт үйлдвэрийн исэлдсэн хүдрийн овоолгыг 10 гаруй жил ашиглаж байгаа хэрнээ төрд 34% өгөлгүй өдийг хүрсэн Ачит Ихт ХХК, Эрдмин ХК, Зэс эрдэнийн хувь ХХК-иудтай хэлцэл хийж төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтооно. Ингэж байгалийн баялгийн өгөөжийн дийлэнх нь ард түмэнд оногдох Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн заалтыг хийдэлгүй хэрэгжүүлнэ.

Энэ хүрээнд нэг сарын дотор ҮҮСМЭЛ ОРД АШИГЛАГЧИДТАЙ ХЭЛЦЭЛ хийж тодорхой ШИЙДЭЛ ГАРГАХ ДЭД АЖЛЫН ХЭСГИЙГ байгуулж өнөөдөр ажилд нь орууллаа.     Мөн хаягдал төмөр боловсруулах үндсэн үүргээ хангалтгүй биелүүлж байгаа Дарханы Төмөрлөгийн үйлдвэр, алдагдалтай ажиллаж буй Хөтөлийн Цемент шохойн үйлдвэрийг ЗАРДЛАА БУУРУУЛЖ БҮТЭЭМЖЭЭ НЭМЭГДҮҮЛЭХ үүрэг өглөө.       

ҮҮСМЭЛ ОРДООС ХҮРТЭХ  ӨГӨӨЖИЙГ АРД ИРГЭДДЭЭ АВЧИРЧ, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫГ ҮР АШИГТАЙ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТАЙ БОЛГОНО" гэв.

Засгийн газрын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2013
  2. 2012
  3. 2011
  4. 2010
  5. 2008