Үйл явдал1 мин унших
Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагын (АНДСХАБ) Ерөнхий нарийн бичгийн дарга Жианг Хуй-г хүлээн авч уулзлаа

Уулзалтаар сансар судлалын салбарын хөгжлийн чиг хандлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх хөтөлбөрүүд болон ирээдүйн төслүүдийн талаар өргөн хүрээнд санал солилцов.
Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагын (АНДСХАБ) Ерөнхий нарийн бичгийн дарга Жианг Хуй тус албанд томилогдсоноосоо хойш гишүүн орнуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, сансрын технологи, тандалт судалгааны төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зэрэг зорилтоо танилцууллаа.
