Үйл явдал1 мин унших
СБД-ийн 281-р цэцэрлэгийн Б корпусын нээлт боллоо

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар 9 дүгээр сарын 1-ний өдөр 281 дүгээр цэцэрлэгийн Б корпусын нээлтэд оролцов. 2023 онд тухайн үеийн гишүүдтэйгээ хөөцөлдөн байж, 2024 оны төсөвт суулгаж байсан. Төрийн ажил залгамж чанартай. Шинэхэн барилгын ажил явсаар дуусаж, СБД-ийн 16-р хорооны иргэдэд цэцэрлэгийн хүртээмж нэмэгдэж байгаа нь энэ.
Гаднах фасад нь Голландын алдарт Мондрианы дизайн чимэгтэй аятайхан барилга хүүхдүүдийн маань эрдмийн үйлчилгээнд ийнхүү гарч байна. Шинэхэн багш хамт олонд олон сорилт бас бий. Тэдгээрийг нь тус дүүргийг төлөөлж буй өнөөгийн гишүүдтэйгээ хамтран шийдэлцэхийн төлөө хамтарч ажиллана.

Сэтгүүлч Ц.Соёлмаа











