Үйл явдал1 мин унших
СХД-т кембрижийн олон улсын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэгч 151 дүгээр сургуулийн нээлт боллоо

Тус сургуулийн нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Н.Алтаншагай оролцлоо. Мянга мянган сурган хүмүүжүүлэгч эрдэмтэн багш, эцэг эхчүүд, оюутан, сурагч, бяцхан дүү нарын жаргалын дуу цангинаж, мөнгөн хонхны дуу цуурайтсан 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлт эхэлж, Сонгинохайрхан дүүргийн сургууль, цэцэрлэгүүд үүдээ нээлээ.


Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 151 дүгээр сургууль Кембрижийн олон улсын сургалтын хөтөлбөрийг 2023 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Ингэснээр дүүргийн хүүхдүүд дэлхийн боловсролыг орчноосоо үнэ төлбөргүй авах, цаашлаад гадаадын их дээд сургуульд тэтгэлэгтэй суралцах боломж нээгдэж байгаа юм. Өнөөдөр тус сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож, багш сурган хүмүүжүүлэгч, сурагч дүү нартаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүслээ.

Сэтгүүлч Ц.Соёлмаа












