Үйл явдал2 мин унших

Б.Найдалаа: Хэлмэгдүүлэлт хядлага зөвхөн хүний амь нас аваагүй ээ, Монголын сүнс амийг авч одсон юм

Б.Найдалаа: Хэлмэгдүүлэлт хядлага зөвхөн хүний амь нас аваагүй ээ, Монголын сүнс амийг авч одсон юм

Өчигдөр /2025.09.10/ Улс төрийн хэлмэгсдийн дурсгалын хүндэтгэх түүхэн өдөр тохиов. 

Энэ цагийн улс төрч, УИХ-ын гишүүн Б.Найдалаа өөрийн үзэл бодлыг ийн хуваалцлаа.

Тэрбээр “Энэ Чингис хаан музейд байгаа Чингис хаан болон Гэрсэнз жалайр хунтайжийн удмын Халхын 4 аймаг, 7 хошууны ноёдын үе залгамжийг 1890-д он хүртэл харуулсан удмын бичиг ажээ. Гэрсэнзээс эхлүүлэн дөрвөн хэсэгт хувааж Халхын 4 аймгийн ноёд болох 980 хүнийг багтаасан гэнэ. Гайхалтай дурсгал.

Энэ хүмүүс алтан ургийн ноёд, дотор нь сайн ба муу, сод ухаант ба явцгүй тэнэг аль аль нь байсан л байх. Гэхдээ, эдгээр алтан ургийн ноёд ба тэднийг дагалдах тайж нар эртнээс угтай олон зуун жил дагаж уламжилж ирсэн Монголын төрт ёс, үнэт зүйл, нийгмийн бүтэц байгуулал, соёл хүндлэл, ёс заншлыг үе залган биеэр тээгчид, түүх бичвэр, бичиг соёл, ном судар, эд баялгийг хямгадан хадгалагчид байлаа. Лам нар мөн адил. Лам, ноёдын энэ давхарга бол Монгол гэдгийн хүч оюун, охь соёл, амин сүнс нь.

Туйлын харамсалтай нь, 20-р зуунд алтан ургийн ноёд тайж нарыг энэ бүртгэлээр нь хөөж, лам нарын хамт нэгбүрчлэн намнаж устгасан. Өөрөөр хэлбэл Монголын сүр хүч, итгэл үнэмшил, үнэт зүйлсийг зориуд самарсан юм.

 Монголыг зүгээр л "форматалсан"..

Үүнээс хойш Монгол төрт ёсгүй мэт, Чингис хаангүй мэт, ах захгүй мэт, сая төрсөн мэт ой санамжгүй өчүүхэн болсон. Монгол хүн түүхээ, өөрийгөө мэддэггүй, юу хүсэж буйгаа, юу хүсэхгүй буйгаа мэддэггүй, бусдыг дууриаж төөрч будилсан амьтан, өөртөө итгэлгүй нэгэн болсон…

Хэлмэгдэл, хядлага ийм аюул хортой, одоо ч бид хөр хөнөөлийг нь эдэлсээр, хохирогч байсаар байна. Өнөөдрийн олон асуудал энэ хядлагатай шууд холбоотой. Ингэж зөв оношилвол өнөөдрийн асуудлын гарц гаргалгаа эмчилгээ нь бас харагдах болно...

Юу ч болсон, яаж ч толхилдсон биесээ хардах, хараах, хядах муу үйл бүү давтагдаг!” гэв.

Б.Найдалаа: Хэлмэгдүүлэлт хядлага зөвхөн хүний амь нас аваагүй ээ, Монголын сүнс амийг авч одсон юм

Хүний эрхХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2024

Дата архиваас

  1. 2017
  2. 2016
  3. 2014
  4. 2013
  5. 2012