#Шилэн хуульХүний эрх2 мин унших
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн ар гэрт 1 тэрбум 788 сая төгрөгийн нөхөн олговрыг өгнө

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод /2026.07.02/-ны өдөр Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлж байсан юм.
Улмаар /2026.10.23/-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн батлахыг хуралдаанд оролцсон 88 гишүүний 79 буюу 89,8 хувь нь дэмжин батлагдлаа.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хууль 1998 онд батлагдсан. Энэ хуулийн нэхэмжлэл гаргах хугацааг нийтдээ 5 удаа хуульд өөрчлөлт оруулж сунгаж байсан юм. Үүний үр дүнд нийтдээ 31,695 хүнийг цагаатгаж, 2225 хүнд нөхөн олговор олгосон байна.
Хамгийн сүүлд нэхэмжлэл гаргах хугацаа нь 2020 оны 12 сарын 31-нээр дууссан. Үүнээс хойш нэхэмжлэл гаргасан олон хүний асуудал хуримтлагдаж үлдсэн байгаа юм. Тийм учраас Улс төрийн хэлс хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын гишүүн П.Пүрэвдорж өргөн барьсан.
Энэ хуулиар гурван асуудлыг шийдвэрлэнэ. Үүнд,
Нэгт, Өнгөрсөн хугацаанд хилс хэрэгт хэлмэгдсэн хүмүүсийг төр яллаж шийтгэсэн. Тиймээс төрд байгаа бичиг баримтыг нэхэмжлэл гаргаж аливаа хүн нотлох үүрэггүй гэж заасан;
Хоёрт, Шүүхэд иргэн хүн гомдол гаргах журмын тухай хууль өөрөө хүчингүй болсонтой холбоотойгоор холбогдох Монгол Улсын бусад хуулийн дагуу гэж өөрчилсөн;
Гуравт, Шүүхэд иргэн хүн гомдол гаргах хугацааг хуулиар хязгаарлаж өгөх нь иргэн хүний Монгол Улсын Үндсэн хуульд буй үндсэн эрхийг зөрчсөн үйлдэл. Иймд нэхэмжлэл гаргах хугацааг цаашдаа хугацаагүй болгох заалтыг оруулав;
Энэ хууль батлагдсанаар 2020 оноос хойш хуримтлагдсан 43 хүний асуудлыг шийдвэрлэх боломжтой.
Цаазлагдсан 9 иргэний гэр бүлийн гаргасан гомдлын дагуу 80 сая төгрөгийг тус бүр олгоно.
Мөн түүнчлэн хорих ялаар шийтгэгдсэн хүн өөрөө болон гэр бүлийнх нь гаргасан нийт 29 хүнд тус бүр 40 сая төгрөг, хэлмэгдэгчдийн хамаатан садны 5 хүний гаргасан тус бүр 1 сая төгрөг олгох dfuff; нэхэмжлэлийн дагуу нийтдээ 1 тэрбум 788 сая төгрөгийг хэлмэгдэгчдийн ар гэрт өгөх юм.
