Үйл явдал1 мин унших
Яагаад олон төрийн өмчит компани ашиггүй ажиллаад байна вэ?

Яагаад олон төрийн өмчит компани ашиггүй ажиллаад байна вэ? Ингэж асуухаар олон хүн КОМПАНИЙН ЗАСАГЛАЛ нэг л болохгүй байна гээд хууль руу заадаг. Амьдрал дээр жишээ татахад малчин хүн нэгэнт дор орсон малаа өвс тэжээл өгөөд өгөөд тэнхрэхгүй бол нүд анихаас нь өмнө бушуухан төхөөрөхийг л боддог.
Түүн шиг Төрийн өмчит компани хэрэв ашигтай ажиллаж чадахгүй, татаасаар дөнгөн данган ажилламар аядаж байгаа бол ТАТАН БУУЛГАХААС ӨӨР ЗӨВ ГАРЦ байхгүй.
Өөрчлөн зохион байгуулж нэгтгэх, хувьчлахаас ИЛҮҮ ЖОР гэж үгүй. Засаглалыг нь сайжруулахад хууль нь болохгүй байгаа бол ХУУЛИА САЙЖРУУЛАХ ёстой. ЗГ-аас хэрэгжүүлж байгаа ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН РЕФОРМ яг үүнд л чиглэж байна.
Энэ хүрээнд:
“Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хууль”
“Нийтийн өмчийн тухай хууль”-ийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн.
Хийдэлгүй, чамбай, часхийсэн хуультай болоход Европын сэргээн босголт, хөгжлийн банктай Трийн өмчит компанийн засаглалыг сайжруулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх төслийн хүрээнд хамтран ажилласны үр дүн сайн л гарах учиртай.
Өнөөдөр тус банкны суурин төлөөлөгч Жахонгир Шамсиевтэй уулзахдаа яг энэ асуудлаар илэн далангүй санал солилцлоо.
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
