Үйл явдал1 мин унших

Эрчист монголоос эрчимтэй ажиллахыг шаардана

Эрчист монголоос эрчимтэй ажиллахыг шаардана

ЭРДЭНЭС МОНГОЛ нэгдлийн ТУЗ-ийн даргаар ажиллаж, үйл ажиллагааг нь сайжруулж үр дүнд хүргэсэн ЗГХЭГ-ын Салбарын бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мөнхцэрэнг ажил сайжруулах үүднээс  ЭРЧИСТ МОНГОЛ-ын ТУЗ-ийн даргаар томилсон.

Эрчист монголоос эрчимтэй ажиллахыг шаардана

Үүнтэй холбоотойгоор өнөөдөр ЭРЧИСТ МОНГОЛ-ын ТУЗ-ийн гишүүд болон Гүйцэтгэх удирдлагатай уулзаж,  богино хугацаанд дорвитой үр дүн гаргах чиглэлээр зарим үүрэг чиглэл өглөө.

Тухайлбал:

-ЗГ-ын хуралдаанаас өгсөн үүрэг даалгавар болох 100 хоногт хийх ажлын төлөвлөгөөний явцын биелэлтийг гаргаж танилцуулах

-Нэгдлийн зохион байгуулалтаар ажиллах харьяа компаниудын асуудлуудыг бүрэн цэгцэлж дуусгах

-Нэгдлийн хэмжээнд борлуулалтын орлогыг нэмэгдүүлж, үйл ажиллагааны зардлыг бууруулах

-Улс, орон нутгийн төсөвт оруулах татварын орлого, гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд тодорхой шийдэл гаргаж танилцуулах

-Төрийн өмчит компаниудын үр ашиггүй зардлыг бууруулж, үйл ажиллагааны ил тод байдлыг хангах

-Нэгдлийн хэмжээнд үйл ажиллагааны төлөвлөлт, ашиглалт, хяналтын нэгдсэн удирдлагын тогтолцоог бий болгож, хувийн хэвшлийн сайн туршлагыг нэвтрүүлэх үүрэг өглөө.

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Засгийн газрын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2013
  2. 2012
  3. 2011
  4. 2010
  5. 2008